Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн \”Орон сууцны үнийн индекс”-ийн судалгааны үр дүнг өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Тус судалгаагаар өнгөрсөн 11 дүгээр сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1.01 болж суурь үеэс 1.1 хувиар өслөө. Энэ нь өмнөх сараас 0.16 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0,24 хувиар өссөн үзүүлэлт юм.
Шинэ орон сууцны үнийн индекс 1,16 гарчээ. Энэ нь өмнөх сараас 0.20 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 0,26 хувиар өссөн байна. Хуучин орон сууцны үнийн индекс 0,92. Суурь үеэс 8,55 хувийн бууралттай гарлаа. Харин өмнөх сараас 0,47 хувиар өсч, өнгөрсөн оны мөн үеэс 0,50 хувиар буурсан үзүүлэлт юм.
Үзүүлэлт |
Ерөнхий |
Шинэ о/с |
Хуучин о/с |
Индекс |
1,01 |
1,16 |
0,92 |
Индексийн өөрчлөлт /суурь үе-2013.01/ |
1,06% |
16,01% |
-8,55% |
Өмнөх сартай харьцуулахад |
0,16% |
0,20% |
0,47% |
Оны эхэнтэй харьцуулахад |
0,13% |
0,43% |
-0,88% |
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад |
0,24% |
0,26% |
-0,50% |
ОСҮИ-ийг тооцоолохдоо тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4881 орон сууцны мэдээллийг хамруулжээ.