Дэлхийн цөөнгүй
оронд гадаах театр байдаг олон зууны туршид оршсоор ирсэн түүний түүх болон дуугаралтыг
судалж, биширдэг. Тэгвэл дэлхийд хамгийн эртнийх байж магадгүй гадаах театр
Монголд байдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй. Гэхдээ сүүлийн үед энэ театр олон
улсад танигдаж гаднын цөөнгүй орноос дуучид, хөгжимчид дуулж, хөгжимдөн
Монголын гадаах театрын ид шидийг мэдрээд буцдаг болжээ. Түүнчлэн үүний ид
шидийг мэдрэхийг хүссэн гаднын дуу, хөгжмийн салбарын олон ч мастерууд байдаг
аж. Байгальтайгаа төгс хосолсон энэ театр буюу тайзнаас дуулах, хөгжимдөхөд аялгуу
нь хаднуудад ойн олон улсад биширдэг гадаах театруудаас илүү нууцлаг акустиктай
бөгөөд тиймдээ ч үүнийг зоригсдын тоо жилээс жилд нэмэгдэх хандлагатай байна.
Монголын энэ театр Дундговь аймгийн Говь-Угтаал сумын \”Их газрын чулуу” хэмээх
газарт оршдог бөгөөд 18 метрийн урт голчтой, газраас 140 см-ийн өндөр оршдог
тойрог хэлбэрийн тайз юм. Харин хананууд нь байгаль эхийн уран бүтээл бөгөөд
тайзны зүүн, баруун хойд талыг хүрээлэн оршиж, зөвхөн урд талаар нь л ордог
байна. Сонирхуулахад, жуулчдад зориулан зундаа зөвхөн нээгддэг энэ газар
Дундговь аймгийн төв Мандалгоиос зүүн зүгт 90 км, Говь-Угтаал сумаас баруун
өмнөд зүгт 40 км-ийн зайд оршдог байна. Дашрамд дурдахад, хамгийн сүүлд буюу
өнгөрөгч зун энэ театрт Монголоос гадна Хятад, Япон, АНУ, Европын хэд хэдэн
орны дуу, хөгжмийн мастерууд ирж ая дуугаа өргөжээ.