\”25-р суваг”
телевиз Монголын телевизийн салбарын анхдагчуудын нэг бөгөөд тиймдээ ч тэр үү бусдаас
ялгарах олон шинэ нэвтрүүлэг гаргадаг. Сүүлийн үед реалити шоугаар дагнах
болсон тус телевиз гаднын нэвтрүүлгүүдийн хуулбарыг Монголдоо гаргаж, басхүү
үзэгчдийг татаад буй. Тэгвэл тус телевизээс бэлтгэн хүргэж буй \”The Reality show 16+” реалити шоу нэвтрүүлгийн үеэр хоёр оролцогч нь хоорондоо секс хийсэн
бололтой бичлэг цахим ертөнцөд тархаж, иргэдийг ч багагүй бухимдуулаад авав. Долоо хоног бүрийн баасан гаригийн 22:00
цагаас гарах энэ шоуны үеэр
үнэхээр секс хийсэн үү, аль эсвэл нэвтрүүлгийнхээ үзэгчдийг тоог нэмэгдүүлэхээр
ийм алхам хийв үү, ямартай ч \”25-р суваг” телевиз нийгмийн хариуцлагаа умартаж садар самууныг сурталчилсан
явдал болов. Нөгөө талаас барууны орнуудад иймэрхүү ил цагаан шоу нэвтрүүлэг
гардаг ч энэ нь манай нийгэмд хараахан дасаагүй байгааг дээрх бичлэгийг үзсэн
хүмүүсийн сэтгэгдэл харуулж байна.