Монгол Улсын иргэн анх удаа, монгол бөх, чөлөөт бөхийн тамирчин зуны олимпийн наадмаас анхныхаа мөнгө, хүрэл медаль хүртсэний 50 жилийн ой болон \”Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 40 жилийн ойн нэрэмжит чөлөөт бөхийн УАШТ-ий шилдгүүд өнгөрсөн амралтын өдрүүдэд тодорлоо.
Орхон аймгийн \”Хангарьд” спортын ордонд зохион байгуулсан энэ жилийн УАШТ-д 25 байгууллагын 300 гаруй тамирчид өрсөлдсөн бөгөөд 3 өдөр үргэлжилсэн уг тэмцээний сүүлийн өдөр буюу ням гарагт барилдсан жингүүдийн аваргуудыг танилцуулж байна. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /ДБНХ/-ны шинэчилсэн дүрмээр явагдсан УАШТ эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жинд шилдгүүдээ тодрууллаа.
Тэмцээний 3 дахь өдөр эрэгтэйчүүдийн 65, 86, 120 кг жингийн барилдаан болж, аваргууд тодорсон бөгөөд 65 кг-д нийт 30 бөх барилдав. Тэдний дунд ДАШТ-ий медальтнууд олон байсан бөгөөд ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Номин хүрэл медалийн төлөөх дагах барилдаан хийх байсан ч эмчийн магадлалаар барилдаагүй юм. Мөн энэ жингийн шилдэг бөхийн нэг \”Алдар” спорт хорооны тамирчин Н.Лхамгармаа Г.Ханбүргэдэд ялагдаж, медальгүй хоцорлоо. Шигшээ барилдаанд шалгарсан ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Ням-Очир улсын аваргын дөрөв дэх түрүүгээ хүртсэн юм.
Хамгийн хүнд жин 125 кг-д 30 бөх барилдаж, Азийн аваргын мөнгө, хүрэл медальт Н.Золбоо аваргын алтан медалийн эзэн боллоо. Эрэгтэйчүүдийн жин тус бүрийн медальтнуудыг танилцуулахад,
65 кг-д Э.Ням-Очир (Хилчин), Б.Батмагнай (Алдар), хүрэл медаль: Т.Тулга (Арслан), Г.Ханбүргэд (Даян бөх)
86 кг-д \\16 бөх\\ Алт: О.Үйтүмэн (Алдар), мөнгө: П.Өнөрбат (Хасумегастарс), хүрэл медаль: Б.Нямбаяр (Хүч), Г.Ганхуяг (Аваргууд)
125 кг: \\30 бөх\\ Н.Золбоо (Хүч), мөнгө: О.Мөнх-Эрдэнэ (Мэргэд хангай), хүрэл медаль: Б.Гончигтавхай (Цастын барс), М.Бэлгүтэй (Женко) тус тус хүртлээ.
Энэ өдөр эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг жингийн барилдаан болсон. 53 кг-д аваргын төлөө Э.Сумъяа, Г.Отгонжаргал нар шалгарсан. Тэдний барилдааны зургаан минут дуусахаас хоёр секундын өмнө оноо 4:4 өөр тэнцээд байсан бөгөөд Э.Сумъяа шийдсэн мэх хийж, 7:4 оноогоор хожиж алтан медаль хүртлээ.
ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа ийнхүү улсын хошой аварга болов. Харин 62 кг-д дэлхийн аварга П.Орхон бүх өрсөлдөгчөө цэвэр яллаа. Тэрбээр шигшээ барилдаанд Д.Түмэнхүслэнг 20 секундэд даралтанд оруулсан юм. Гавьяат тамирчин П.Орхон улсын аваргад гурван жил дараалан түрүүллээ. Харин 76 кг-д \”Хүч” спорт хорооны тамирчин А.Чанцалнямаа шигшээ барилдаанд өрсөлдөгчөө цэвэр ялснаар улсын аваргад анх удаа түрүүллээ.
Эмэгтэйчүүдийн жин тус бүрийн алт, мөнгө, хүрэл медальтнуудыг танилцуулж байна. 53 кг-д: Э.Сумъяа (Хилчин), мөнгө: Г.Отгонжаргал (Алдар), хүрэл: Н.Мөнхзул (Хангарьд), О.Ванчигмаа (Женко)
62 кг-д: П.Орхон (Алдар), Д.Түмэнхүслэн (Женко), хүрэл медаль: Х.Болортуяа (Аврагч), Б.Сарнай (Налайх)
76 кг-д: А.Чанцалнямаа (Хүч), Г.Ариунжаргал (Алдар), хүрэл медаль: О.Анударь (Аваргууд), Б.Одончимэг (Алдар) тус тус хүртсэн юм.