Баянзүрх дүүргийн 3, 4, 14, 15-р хороо, зүүн дөрвөн замын уулзварт баригдах гүүрэн замыг 10 сая доллараар барина. Уг гүүрэн зам нь Энхтайваны өргөн чөлөө дагуу хоёр урсгалтай дөрвөн эгнээ, 135 у/м төмөр бетон гүүр байх бөгөөд нийт 10 сая ам.доллар буюу 25 тэрбум төгрөгөөр барихаар төлөвлөжээ. Гүүр нь төмөр бетон I хэлбэрийн дам нуруутай, ус зайлуулалтыг бүрэн шийдсэн, гэрэлтүүлэгтэй, газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй байх юм.
Харин гүүрэн доогуур нэвтрэх буюу гүүртэй огтлолцож байгаа гол зам нь найман эгнээ, хоёр урсгалтай 400 метр урттай. Туслах зам нь Энхтайваны өргөн чөлөө дагуу гүүрний хоёр талаар хоёр эгнээтэй нэг урсгалтай 1360 метр байна.
Гол замын нийт урт – 980метр бол туслах замын нийт урт – 400 метр.
Зүүн дөрвөн замын огтлолцол баригдсанаар Энхтайваны өргөн чөлөөний болон \”Их тойруу” тойрог замын хөдөлгөөнүүдийг огтлолцуулахгүй, тээврийн хэрэгслийн зорчих хугацааг багасгах, шатахуун хэмнэх, авто машины ялгарах хорт утааг багасгахаас гадна замын хөдөлгөөний ачааллыг 25-30 хувиар бууруулна хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Барилгын ажил 2018 онд эхэлж, 2020 онд ашиглалтад орох юм байна.