Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт энэ оны хоёрдугаар улирлаас газрын тос боловсруулах үйлдвэр барьж эхлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдлээ. Үүнтэй холбогдуулан сумын нутаг дахь 150 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авахаар тогтлоо.
Тус талбай нь Сайншандаас 20 км зайтай аж. Бүтээн байгуулалтын ажлууд энэ оны II улиралд эхэлнэ. Үүнд:1. Сайншандаас Нефть боловсруулах үйлдвэр хүртэлх 20 км урттай салаа төмөр замын ажлыг УБТЗ барьж гүйцэтгэнэ.
2. Хүнд даацын тусгай зориулалтын авто замын барилгын ажлыг БХЯ хийж гүйцэтгэнэ.
3. Эрчим хүч дамжуулах шугамын ажлыг ЦДС ТӨК тус тус хийж гүйцэтгэнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх \”Бид эх орондоо нефть боловсруулах үйлдвэр барих нь нэн чухал байна. Тиймээс эдгээр төслүүд дээр хэн нэгнийг бусармаг зүйл хийлгэхгүйн тулд миний бие тусгайлан анхаарч ажиллах болно. Үүний тулд Үндэсний аудитын газар, ТЕГ, АТГ, ЦЕГ, МХЕГ гэх мэт хяналтын байгууллагуудын төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулж төслийн гүйцэтгэлийн үе шат бүрд хяналт тавьж ажиллана.\” гэсэн юм.