Ард түмний бахархал болсон Аса аваргыг үл хүндэтгэх монгол хүн ховор. Тэр
хэрээр өөрсдийн хүндлэлээ элдэв янзаар илэрхийлдэг л биз. Гэвч эцэстээ эвээ ч олохоо больж
байгаа бололтой. Сүүлийн үед цахим хуудаснаа явах болсон \”АСА бурхан”
хэмээх доорх зургийг хэн нэгэн нь аваргад өөрт нь зарах гэж оролдоод бүтэлгүйтсэн дэг ээ. Энэ тухай Асашёрю Д.Дагвадорж \”Болсон болоогүй зураг зурчихаад авахгүй гэхээр элдэв янзаар бухимдах?
Аса ч юм уу бүү мэд! Битгий ярваатаарай
ккк. Баруун хөлөөрөө хөлбөмбөгийн бөмбөгийг хага
гишгэсэн Chelsea-гээс бусад баг байхгүй шүү гэсэн билэгдэлтэй” гээд сэтгэгдлээ эможоор чимжээ.
\”Элдэв зураг\”, \”шог хөрөг\” гэж байлгүй л яахав. Гэвч эхлээд бүтээлийнхээ үнэ цэнийг тогтоох нь чухал шүү дээ та минь ээ.