Налайх дүүрэг амьсгалын
замын томуу томуу төст өвчний гаралт нэмэгдсэнтэй холбогдуулан цахим тоглоомын
газруудын үйл ажиллагааг энэ
сарын 24 ны өдрөөс ирэх сарын 7 ны хүртэл 14 хоногийн хугацаанд түр зогсоохоор болжээ. Энэ хаасан хугацаандаа цахим тоглоомын газруудын үйл
ажиллагаанд илэрсэн зөрчил дутагдалыг арилгуулж дүүргийн Засаг даргын
А15 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах.
Мөн гадна талдаа хаяг цагийн хуваарийг байршуулсан байх, гэрчилгээ ажиллах дотоод, журам үнийн тариф гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх анхааруулаг бүхий самбар тамхи архи согтууруулах бодис
хэрэглэхийг хатуу хориглосон
тэмдэг тэмдэглэгээ байршуулсан байх зэрэгт хяналт тавих юм байна.Тус дүүрэгт
зөвшөөрөлтэй зургаан цахим тоглоомын газар үйл ажиллагаа явуулдаг гэнэ. Эдгээр цахим тоглоомын газруудад
дүүргийн цагдаагийн хэлтэс
хяналт тавин ажилна. Хэрэв заасан
хугацааг зөрчин ажилласан тохиолдолд тусгай зөвшөөрөлийг нь цуцлах арга хэмжээ
авах юм байна.