Социализм шиг мах, шатахууны үнийг бид барьж
чадахгүй гэж нэгэнтээ Ерөнхий сайд
ам алдсан байдаг. Үнэндээ өнөөдөр МАН амлалтынхаа хэдийг нь биелүүлж, хэдийнх
нь эсрэг шийдвэр гаргаж байгааг олон нийт бүгд мэднэ. Тиймээс энд нурших нь
илүүц биз.
Тэгвэл
тэдгээр амлалтаасаа буцсан гол шалтгаанаа өмнөх засгийн будлиан, идэж уусантай
холбон тайлбарладаг. Ардчилсан нам бүгдийг идэж уусны уршгаар эдийн засагт
үүссэн хүндрэлийг давахын тулд биднийгээ гаргуунд нь орхисон гэж болох юм. Ингээд манай эрх баригчид ОУВС-гийн \”Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ 2016 оны есдүгээр сард гаргаж өгч, өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн. Аргагүйн эрхэнд хийсэн сонголт хэмээн энэ үйлдлээ тайлбарладаг. Ямартай
ч зээлжих зэрэглэл дээшилсэн гэх мэт ахиц гарсан л гэнэ. Гадаад хүчин зүйлд
эерэг нөлөө үзүүлсэн байж болох ч дотооддоо бодит байдал хэр их хүндэрч байгааг хэлж
шүүмжлээд ч тусыг эс олно. Учир нь арга байхгүйдээ эрх баригчид ард түмнийхээ
бүсийг чангална гэж харийнханд ам өчиг алдсан бололтой дог. Нөгөө талаас энэ тэр
татвар, татаас, тэтгэмжээ тана гэж шаардаагүй хэмээн ОУВС мэдэгдэх.
Хэнд
итгэх нь бидний дур болж байх шиг. Ямар нэг шийдвэр гаргахдаа ОУВС-гаас асууя
гэнэ. Хошин шог бол нийгмийн толь гэдэг ч үнэн юм аа. \”Дарга аа, таны гэр шатаж
байна. Шатаж л байг уу?” гэдэг шиг юм манай улсад болж байна. Энэ бол инээд бус ханиад болсон.
Өөрсдийн
гэсэн мэдэлгүй, толгойгүй болсон төрийг эсэргүүцсэн хэсэг бүлэг хүмүүс ямар аргатайдаа
өнөөдөр ОУВС-гийн байрны үүдэнд тэсэхүйяа бэрх өвлийн жаварт шавхуурдуулан жагсах вэ дээ. Хөөрхий хэдэн багш нар цалингаа нэмүүлэх гэж намраас хойш л жагсаж, шаардсаар байгаа юм. Өнөөдөр бас шаардлага хүргүүлж байгаа юм гэсэн.
ОУВС-гийхан манай улсад ирж уулзалт хийж байна
гэснээс хойш юу ярилцаж, ямар асуудлыг яаж шийдвэрлэхээр болж байгаа нь нууц.
Уг нь албаныхан уулзалдаж энэ сэдвээр хэлэлцэж, ийм шийдвэрт хүрлээ гэсэн
мэдээлэл тухайн өдөртөө л тодорхой болдог. Харин улс орон, ард түмний амьдралын
ирээдүйн дүр зургийг шийдэж байгаа эдгээр эрхмүүдийн тохиролцоо тун нууцлаг.
Энэ нь олон нийтэд хар төрүүлж, бухимдах бас нэгэн шалтгаан болж байгаагийн
дээр ямар их хүлээлт үүсгэж байгааг ойлгох л учиртай сан.
Өнгөрсөн
2016 оны сонгуулиар бид бүх эрх мэдлийг МАН-д итгэл хүлээлгэн өгсөн байдаг.
Гэтэл өнөөдөр АН-ын учруулсан гэх хохирлыг ард түмнээр нөхүүлэх шударга бус
шийдвэрийг ОУВС-тай зөвшилцөөд, хэрэгжүүлээд явж байна. Ард түмэн МАН-ыг бус
ОУВС-г сонгосон бололтой.