Кайрт Хоёрдугаар Рамсесийн аварга том хөшөөг шилжүүлэх ажиллагаа дуусжээ. З000 жилийн насжилттай 11 метр өндөр, 83 тонны жинтэй аварга хөшөө нь Гизегийн пирамидын цогцолбор талбайд байлгаж байгаад найдвартай, тусгай чиргүүл дээр ачиж тээвэрлэжээ. Урьдчилаад тэгшлэж бэхэлсэн замаар тээвэрлэхээр төлөвлөсөн юм. Ажиллагааг дуусгасны дараа хөшөөг Египтийн шинэ Их музейн лоббид суурилуулсан.
Ягаан өнгийн боржин РамсесII хөшөөг Мемфис хотоос олсон тэгээд 1954 онд Кайрын төмөр замын буудалд суурилуулжээ. Тээврийн хөдөлгөөний байнгын чичирхийлэлтэнд гэмтэх эрсдэлээс хамгаалахын тулд 2006 онд Гиза дахь пирамидын цогцолборт шилжүүлэхээр шийдсэн байна.
Ц.Пүрэвдорж