Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах журмын хашаанд ачигдаж ирсэн автомашин дотор нэгэн иргэн хөлдөж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар нас барсан иргэн машин дотроо унтаж байсныг ачилтын компанийн ажилчид анзааралгүй ачиж, журмын хашаанд хонуулсан бололтой. Тухайн иргэн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас автомашин дотроо унтаж байсан хэмээн зарим эх сурвалж хэлж байгаа юм байна. Хэрвээ энэ үнэн бол энэхүү харамсалтай хэрэг ачилтын компани, журмын хашааны зохицуулагчдын хайхрамжгүй үйлдлээс болсон хэрэг болох юм. Сүүлийн үед ачилтын компаниудын бусдын эд хөрөнгөд хайхрамжгүй, бүдүүлгээр ханддаг хандлага нь ийнхүү хүний амь нас хохирход хүрчээ.