Иван Ярыгиний нэрэмжит \”Алтан Гранпри” тэмцээн
Красноярск хотын \”Футбол-Арена Енисей” цогцолборт болсон. Тус тэмцээнээс Азийн АШТ-ий мөнгөн медальт, үндэсний шигшээ баг, \”Алдар” спорт
хорооны тамирчин, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон алтан медаль хүртлээ.
Тэрбээр \”Алтан Гранпри”-д сүүлийн гурван жил дараалан түрүүллээ.
Эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд 15 бөх
зодоглосноос тэрээр 1/8 шигшээд нутаг нэгт спортын мастер Х.Болортуяаг оноогоор
цэвэр, шөвгийн наймд БНХАУ-ын Кан Яныг цэвэр, хагас шигшээд өнгөрсөн жилийн
финалд ялж байсан эзэн орны Инна Тражуковаг 10:8-аар, шигшээ барилдаанд Японы
Кива Сакаег оноогоор цэвэр (10:0) ялснаар Монгол Улсын алтан соёмбот төрийн
далбаагаа мандууллаа.