Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдын дунд \”Ирээдүйн аваргын гараа\” үндэсний бөхийн барилдааныг зохион байгууллаа.
Энэхүү бөхийн барилдааныг \”Шанх Транс\” ХХК-иас жил бүр уламжлал болон зохион байгуулдаг юм. Гурав дахь жилдээ зохион байгуулсан тус тэмцээнд Баяндалай, Номгон, Цогтцэций сумдаас үндэсний бөхөөр барилдах сонирхолтой хүүхдүүд ирж оролцон энэхүү барилдааны цар хүрээг өргөжүүлсэн нь энэ жилийн гол онцлог байлаа.
Уг үндэсний бөхийн барилдаанд нийт 58 бөх барилдсанаас шөвгийн дөрөвт тавдугаар сургуулийн 1а ангийн сурагч Ц.Цэлмэг, гуравдугаар сургуулийн 1г ангийн сурагчид Ч.Маргад-Эрдэнэ, Х.Өсөх-Ирээдүй, Баяндалай сумын ЕБС-ийн 1-р ангийн сурагч Э.Санчир нар тунаж үлдсэнээс Ц.Цэлмэг түрүүлж, Ч.Маргад-Эрдэнэ үзүүрлэлээ.