Хятадын Хэнань мужийн Чжэнчжоу хотын
цагдаагийн ажилтнууд \”нүүр
танигч” технологитой нүдний шилээр олон нийтийн газарт эрэн сурвалжлагдаж
байгаа гэмт хэрэгтнүүдийг хайж эхэлжээ. Одоогийн байдлаар тэд долоон гэмт этгээдийг баривчилж, хуурамч бичиг баримт ашиглан зорчиж явсан 26 хүнийг илрүүлсэн талаар тус улсын хэвлэлд мэдээлсэн байна. Уг нүдний шилийг Бээжингийн LLVision Technology компани зохион бүтээснийг \”Wall Street Journal” мэдээлжээ. Тус компани өөрийн бүтээгдэхүүнээ тухайн хайж буй хүний мэдээллийг 10,000 хүний мэдээллийн сангаас 100 милисекундын дотор шүүж харуулах чадвартай гэсэн байна. Гэхдээ энэхүү нүдний шил нь туршилтын загвар бөгөөд бодит байдал дээр энэхүү үзүүлэлт буурна гэдгийг хүлээн зөвшөөрчээ.
Одоогийн байдлаар Хятадад сар шинийн баярын шилжилт хөдөлгөөн эхэлсэн байгаа бөгөөд энэ үеэр хүмүүсийн асар их урсгалыг ашиглан энэхүү шинэ төхөөрөмжөөр гэмт этгээдүүдийг илрүүлэх ажиллагааг зохион байгуулах юм байна. Тус улсад өдгөө 170 сая гаруй хяналтын камер суурилуулаад байгаа бөгөөд ирэх гурван жилийн хугацаанд 400 саяыг нэмж суурилуулахаар төлөвлөжээ. Суурилуулаад буй хяналтын камеруудын олонхи нь нүүр таних технологи зэрэг хиймэл оюун ухаантай ба Хятад улс өөрийн 1.3 тэрбум иргэний мэдээллийг агуулсан \”нүүр таних” систем бүтээхээр ажиллаж байгаа юм.
Ж.Батдорж