1.Аргалант суманд 2015 оны 8 дугаар сарын 19 өдрөөс 1 хоног тооллогын ажлыг явуулахдаа бүртгэлтэй байсан 4 дурсгалт газрын 3-ыг нь тоолж, шинээр 3 дурсгалыг тоолж нийт 6 дурсгалт газрын 9 дурсгалыг бүртгэлээ.
2.Баянцогт суманд 2015 оны 8 дугаар сарын 20 өдрөөс 1 хоног тооллогын ажлыг явуулахдаа бүртгэлтэй байсан 8 дурсгалт газар, шинээр 3 дурсгалт газрыг нэмж бүртгэн, нийт11дурсгалт газрын 36 орчим дурсгалыг бүртгэлээ.
3.Угтаалцайдам суманд 8 дугаар сарын 21-ээс 1 хоног тооллогын ажлыг явуулахдаа бүртгэлтэй байсан 10 дурсгалт газрын 5 дурсгалыг тоолж, шинээр 4 дурсгалт газрыг нэмж бүртгэн, нийт 9 дурсгалт газрын 136 орчим дурсгалыг бүртгэлээ.
4.Жаргалант суманд 2015 оны 8 дугаар сарын 22-ний өдрөөс 2 хоног тооллогын ажлыг явуулахдаа бүртгэлтэй байсан дурсгалаас 13 дурсгалт газрын 12 дурсгалыг тоолж, шинээр 2 дурсгалт газрыг нэмж бүртгэн нийт 14 дурсгалт газрын 68 орчим дурсгалыг бүртгэлээ.
5.Сүмбэр суманд 2015 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 1 хоног тооллогын ажлыг явуулахдаа бүртгэлтэй байсан 5 /7 дурсгал гэж бүртгэсэн нь 2 дурсгалыг давхардуулан бүртгэсэн байна/ дурсгалт газрыг тоолж бүртгэн нийт 5 дурсгалт газрын 15 орчим дурсгалыг бүртгэлээ.
Нийт Аргалант, Баянцогт, Угтаалцайдам, Жаргалант, Сүмбэр зэрэг 5 сумын 45 дурсгалт газрын 246 орчим дурсгалыг бүртгэн үүнээс шинээр 12 дурсгалт газар бүртгэлээ. 5 суманд нийт 891км явсан байна.
Одоогоор Алтанбулаг, Баянчандмань, Мөнгөнморьт, Баяндэлгэр, Эрдэнэ, Архуст, Баянжаргалан, Баян, Баянцагаан, Баян-Өнжүүл, Сэргэлэн, Бүрэн, Дэлгэрхаан, Эрдэнэсант, Өндөр-Ширээт, Лүн, Аргалант, Баянцогт, Угтаалцайдам, Жаргалант, Сүмбэр зэрэг 21 суманд тооллого хийгээд байна. 21 сумын 342 дурсгалт газрын 3823 орчим дурсгалыг бүртгэн үүнээс шинээр 119 дурсгалт газар бүртгэлээ. 21 суманд нийт 7363 км явсан байна.
ТӨВ АЙМГИЙН МУЗЕЙ