Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2002 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 313/316 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан \”Ялаас чөлөөлөх өвчний жагсаалт, хүнд өвчтэй ялтанд эмнэлгийн бусад байгууллагын туслалцаа үзүүлэх журам”-ыг Хууль зүйн сайд, Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/234, 415 дугаар хамтарсан тушаалаар хүчингүй болгож Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 416 дугаар тушаалаар \”Ялаас чөлөөлөх өвчний жагсаалт, хүнд өвчтэй ялтанд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх журам”-ыг шинэчлэн баталсан байна.
Улсын Ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 7/4271 дүгээр албан бичгээр дээрхи журмын хэрэгжилтэнд хяналт тавьж биелэлтийг тооцож ажиллах үүргийг аймаг, нийслэл, тээвэр дүүрэг, сум дундын прокуроруудад өгч журмыг хүргүүлсэн байна.