Япон Улсын KIS Kondo хууль эрх зүйн газрын газрын төлөөлөгч Кондо Хидэмаса Японы хэвлэлийн қомпани Чингис хааны хөрөг зургийг эвгүй байдлаар нийтэлсэнтэй холбогдуулан өөрийн байр суурийг илэрхийлжээ.
Ноён Кондо Хидэмаса уг компани дээр болсон эсэргүүцлийн жагсаалд өөрийн биеэр ирж энэхүү ярилцлагыг өгчээ.
Тэрээр хэлэхдээ: “Бусад орны түүхэн хүнийг ашиглахдаа, тухайн хүн нь уг улсдаа ямар байр суурьтай хүн бэ? гэдгийг огт тооцолгүйгээр хэвлэж байгаа явдал бол үнэхээр сэтгэх чадвар дутаж байгаагийн илрэл гэж бодож байна. Түүгээр ч барахгүй Корокоро комик сэтгүүл нь аливаа итгэл үнэмшил дээр тулгуурлаж ийм зүйлийг бүтээж байгаа гэхээсээ илүү, гагцхүү “ мунхаг” байдлаасаа болж ийм асуудал үүсгэсэн гэж хэлэлтэй! Энэ бол ямар нэг чөлөөт сэтгэлгээний асуудал биш гэж бодож байна. Иймэрхүү “ Мунхаглал” бол Азийн хөгжингүй орон гэх Японд, цаашилбал оюуны салбарын үндэс суурь болсон хэвлэлийн газарт байж боломгүй зүйл юм.
Түүнчлэн Корокоро комик сэтгүүлийг би хүүхэд ахуйдаа уншиж байсан бөгөөд хүүхэд багачуудад маш их нөлөө бүхий мэдээллийн хэрэгсэл зэргээс харгалзан үзэхэд, хараахан бичиг үсэг тайлагдаагүй хүүхдүүдэд ямар муу нөлөө үзүүлэхийг хялбархан төсөөлж болно. Одоогоор Японд арван мянга гаруй Монгол улсын иргэн, хорин мянга гаруй Өвөр Монгол иргэн оршин сууж байна.
Мөн Монгол улс бол Японтой найрсаг харилцаатай улс. Ийм учраас Монгол үндэстний сэтгэл санааг үймүүлэх үйлдлийг, эртний үүх түүхтэй Японы хэвлэлийн газар хийсэн явдлыг Япончууд бид бүгд асуудал болгож авч үзэх ёстой. Тэгээд энэ асуудалтай нүүр тулж, улам илүү Япон Монголын найрамдалд түлхэц болохоор чармайх ёстой юм. Жинхэнэ утгаараа Азийн хөгжингүй орон “ Япон” болохын тулд бусад Азийн орон нутгийн тухай мэдлэг, сэтгэмжлэх чадвар нь манай Япон хүн болгонд байх ёстой зарчим болов уу!” гэсэн байна