Нэгэн үе жүжигчин Д.Оюунтуултай ширүүхэн маргалдаж явсан жүжигчин Ц.Алдармаа уран бүтээлдээ эргэн оржээ. Бие хаа, царай зүс гээд өндрөөр үнэлэгддэг жүжигчин бүсгүй маань Д.Оюунтуулын асуудлаас болж нэг хэсэг нам гүм амьдарч байсан.
Жүжигчин бүсгүй маань удахгүй нээлтээ хийх гэж байгаа “Маш нууц” киноны хоёрдугаар анги “Байтаг богд” кинонд тогложээ. Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа ”Тодорхой шалтгаанаар урлагаасаа түр хөндийрсөн. Залуу хүний хувьд ажлаа хийх ёстой. Би өөр юу хийж амьдрах билээ. Энэ хугацаанд нам жимхэн байж байгаад хэдэн кинонд тоглочихлоо. Ер нь би жилдээ 2-3 кинонд ороод байгаа. Энэ жилийн хувьд оролцсон хамгийн том уран бүтээл маань “Байтаг богд” уран сайхны кино” гэжээ.