Тамхинд байдаг никотин хэмээх бодис донтуулдаг үйлчилгээтэй учраас тамхинд нэг орчихвол түүнээс гарах амаргүй болдог байна.
Никотин нь маш хүчтэй дасал үүсгэдэг хорт бодис юм. Ганц нэгээр татаж эхэлж байгаад бие махбод түүнд дасч тамхигүйгээр байж чадахгүй болгодог. Нэг ширхэг янжуурт байгаа никотины үйлчилгээ хүний биед 8 цаг хүртэл байдаг ба үйлчилгээ нь дуусвал хүний бие, сэтгэл түүнийгээ үгүйлж, тамхи татахаас аргагүй байдалд хүргэдэг учраас хүссэн үедээ амархан хаяж болдоггүйн шалтгаан нь болдог. Чухам энэ л бодис тамхи үйлдвэрлэгчид, наймаачдын ашиг олох ганц зэвсэг нь болдог.
Донтох гэдэг нь бие болон сэтгэлзүйн хувьд ямар нэгэн зүйлээс хамааралтай болох, түүнийг байнга шаардахыг хэлнэ. Хэрэв энэ бүхнийг тэвчээд тамхинаасаа татгалзвал ямар эерэг нөлөө үзүүлэхийг дор үзүүллээ.