Хар тамхи аюулын харанга дэлдэж эхэлснийг ерөнхий боловсролын дунд сургуулийн гурван сурагчийн үйлдэл харууллаа. 12 дугаар ангийн сурагч Г, Т, Х нар хар тамхины төрөлд хамаарах мансууруулах үйлчилгээтэй каннабис хэмээх ургамлыг олж авч, хадгалж, хэрэглэж байсныг Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсээс мэдээллээ. Уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд тэднийг \”хар тамхи хэрэглээд байна” гэх мэдээллийн дагуу очиж баривчилсан байна.