Хакухо
М.Даваажаргал нэгэн Япон хүүгийн амийг аварчээ. 8 настай Цурузо Хината хүү хоёр
жилийн өмнө 500 мянган хүнд нэг тохиолддог зүрхний хүнд хэлбэрийн өвчтэй болох
нь оношлогдож түүнээс хойш зүрх нь муудсаар солихгүй л бол амь насаа алдах хүндхэн
үе тулсан байжээ. Хүүгийн амь насыг аврахын тулд түүнд зүрх шилжүүлэн
суулгахаас өөр ямар ч арга байгаагүй бөгөөд донор зүрх олж, хагалгаа хийхэд
өндөр өртөгтэй учир амь нас нь дээсэн дөрөөн дээр байжээ. Харин үүнийг сонссон
Монгол Ёкозуна Даваажаргал хүүд туслахыг олон нийтэд уриалж, хандив цуглуулж,
хувиасаа ч бас багагүй мөнгө гаргаж зүрх шилжүүлэн суулгахад шаардлагатай 145
сая иен буюу 2.2 тэрбум төгрөгийг Ц.Хината хүүд өгчээ. Өнгөрөгч долдугаар
сараас хойш хандив цуглуулах ажил өрнүүлсэн М.Даваажаргал энэ сарын 8-нд хүүд
шаардлагатай мөнгийг нь өгчээ. Ямартай
ч, Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр монгол мөнгөөр 400 гаруй
тэрбум төгрөгийн хөрөнгөтэй Хакухо амь нас нь дээсэн дөрөөн дээр байсан хүүд
2.2 тэрбум төгрөгийг цуглуулж өгсөнд их таатай байна.