Иргэдэд эдийн
засгийн хямрал мэдрэгдээд бүтэн жил өнгөрч буй энэ үед арилжааны банкууд
цалингийн зээлээсээ бусад зээлээ зогсоолоо. Банкууд зээлээ үе шаттайгаар багасгаж
байсан бөгөөд сарын өмнөхөн л тэтгэврийн зээлийг гурван сараас илүү олгохгүй
болсон байсан юм. Энэ мэтчилэн зээлээ багасгаж буй банкууд эрх биш санхүүгийн
хямрал ямархуу төвшинд явж буйг хамгийн сайн мэддэгийн хувьд үр ашиг муутай
зээлүүдээ хумьсаар хамгийн найдвартай гэгддэг цалингийн зээл, тэтгэвэрийн
зээлийг л үлдээжээ. Гэхдээ хугацааг нь богиносгож гуравхан сараар олгож байгаа
юм. Хэрэв байдал энэ янзаараа үргэлжилж, хямрал тартагтаа тулбал цалин,
тэтгэвэр барьцаалсан зээлийг ч зогсоож мэдэх юм. Ямартай ч, Монгол Улс эдийн
засгийн хямрал өдрөөс өдөрт уруудсаар байгааг банкууд батлаад байна.