\”Эрдэнэс-Таван Толгой” ХК Цанхийн зүүн уурхайн үйл ажиллагаагаа 2014 оны 08-р сараас хойш түр зогсоогоод байсан билээ.
Тэгвэл тус уурхайн үйл ажиллагааг энэ сарын 11-ний өдөр албан ёсоор эхлүүллээ. Цанхийн зүүн уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх нээлтэд \”Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Билгээ, Уурхайн ерөнхий захирал Н.Нямгэрэл, Уурхайн стратеги, бодлого төлөвлөлтийн газрын захирал Б.Гантулга болон гэрээт олборлогч \”TTJVCo” компанийн удирдлага, Чалко компанийн удирдлагууд оролцлоо.
Цанхийн зүүн уурхайн үйл ажиллагааг эхлүүлснээр ирэх онд 7,2 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөж байгаа аж. Харин Цанхийн баруун уурхайгаас 4 сая тонн нүүрс олборлох юм. Цанхийн зүүн, баруун уурхайн үйл ажиллагаа хэвийн үргэлжилснээр компанийн эдийн засгийн байдал сайжрахаас гадна улсад төлөх тавар болоод эдийн засгийн бусад боломжууд нээгдэх юм.
Тодруулбал, өмнө нь ажиллаж байсан \”Монгол тээвэрчид нэгтгэл”-ийн 18 компанийн 1500 жолоочийн ажлын байр баталгаажих юм. Мөн Цанхийн зүүн уурхайн олборлолт, тээвэрлэлттэй холбоотой шаардагдах шатах, тослох материал, засвар үйлчилгээ зэрэг ханган нийлүүлэлтийн ажил хийгдэхээс гадна үндсэн болон туслан гүйцэтгэгч компани, бусад аж ахуйн нэгжийн ажлын байр, үр ашгийг тооцвол нийт 4500 орчим тогтмол ажлын байр бий болох тооцоолол байгаа юм гэж Эрдэнэс Таван Толгой ХК-аас мэдээллээ.