Өмнөд Солонгосын Жүнгбүкмужийн нэгэн их сургуулийн дөрөвдүгээр
курсын оюутан Монгол улсын иргэн, 25 настай эрэгтэй А-д 1.6 жил хоригдох ял
оноожээ. Түүнчлэн түүнийг 1.6 жил хориод зогсохгүй\”Бэлгийн хүмүүжлийн мэдлэг олгох тусгай хичээл\”-д 160 цаг суулгахаар
болсон талаар \”Mglradio\” уламжлав.
Монгол оюутан А нь өнгөрөгч тавдугаар сард согтууруулах
ундаа хэрэглэсэн үедээ ойролцоо байсан нэгэн асрах газрын сувилагч бүсгүйг
гэнэт араас нь тэврэн зогсож байгаад дараа нь зугтжээ. Мөн 15 минутын дараа автобусны
буудал дээр ганцаараа зогсож байсан өөр нэгэн эмэгтэйн хувцаснаас татаж чангааж өөр
тийш нь чирж явахыг оролдсон байна.
Тэдгээр бүсгүйчүүд монгол залууд ихээхэн эсэргүүцэл үзүүлж,
чанга дуугаар орилж, цагдаа дуудсанаар А-г ойролцоох орон сууцны хороололд явж
байхад нь саатуулжээ. Тэр үед Монгол залуу тоглоомын талбайд тоглож
байсан 11, 15 настай хоёр солногос охины биед зүй бусаар хүрсэн хэрэг үйлдсэн нь
тогтоогдсон байна.