Таван толгой-Даланзадгад чиглэлийн 110 квт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/10 кВ-ын дэд станц бүрэн ашиглалтанд орлоо. Ингэснээр аймгийн төв Даланзадгад болон Ханхонгор, Хүрмэн, Булган, Баяндалай, Номгон, Манлай зэрэг 6 сум байнгын эх үүсвэртэй болсноор аймгийн хэмжээний нийт сумд 100 хувь байнгын цахилгааны эх үүсвэртэй болоод байна.
Мөн үүнээс гадна сүүлийн 3 жилд эрчим хүчний салбарт нийт 19,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж Даланзадгад сумын гэр хорооллын болон шинээр тавигдсан зам дагуух гэрэлтүүлэг, цамхагт гэрэлтүүлэг, Номгон, Даланзадгад, Цогт-Овоо, Баян-Овоо сумдад ЦДАШ-ын өргөтгөл хийх, дэд станц барих, Баян-Овоо, Сэврэй, Гурвантэс, Цогтцэций сумдад гадна дулааны шугам сүлжээ, Номгон суманд бохир усны шугам сүлжээ тавих, 9 сумын уурын зуухыг шинэчлэх ажил болон Даланзадгад сумын Шинэ суурьшлын бүсийн ЦДАШ, цэвэр бохирын шугам, дулаан дамжуулах шугам дэд станцуудыг барих байгуулах ажлуудыг хийлээ.
Орон нутгаас мэдээлж байна