Америкийн реалити шоуны од Ким Кардашян интернэтгүй, тэр тусмаа селфигүй байж чаддаггүй бололтой. Хүүхдээ төрүүлээд хэдхэн хоносны дараа Ким өөрийн үндсэн ажилдаа буюу селфидэхдээ буцаад оржээ.
Ким Кардашяны энэ селфийг харахад төрсний дараах хямрал, сэтгэл санааны уналт энэ тэр байхгүй харин ч амар юм шиг.
\”Одоогоор гэртээ суух надад таалагдаж байна, хаашаа ч юунд ч яарахгүй. Нийгмийн сүлжээнээс түр зуур холдсон ч би эргээд ирлээ\” хэмээн Ким бичжээ. Үзэсгэлэнтэй, гоолиг харагдах Ким өглөө 5 цаг 30 минутаас дасгалаа хийж эхэлдэг гэнэ. Түүний турах аргын талаар манай сайт өмнө нь та бүхэнд хүргэсэн билээ.
Ким энэ удаа селфигээс гадна өөрийн секс зургийг бас интернэтэд цацжээ. Энэ зураг интернэтийг \”дэлбэлсэн\” гэхэд болно. Хэдхэн цагийн дотор хүмүүс 500 мянга гаруй лайк тавьж, мянга мянган коммент бичсэн гээд төсөөл дөө.
эх сурвалж: mnews.mn