Аргын тооллын 12 сарын 21-ны даваа гараг, билгийн тооллын өвлийн дунд шар хулгана сарын шинийн 11-ны сумьяа гараг, 9 улаан мэнгэтэй, үл зохилдох барилдлагатай, огторгуй суудалтай, шийдэм одтой, цагаагчин хонь өдөр. Өдрийн наран 8:47 цагт мандан, 17:05 цагт жаргана.
Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.
Undesten.mn