Завхан аймгийн Улиастай сумын нутгаас Говь-Алтай аймгийн чиглэлд 32-45 ЗАН улсын дугаартай \”УАЗ ПЕРМЕР” загварын автомашинтай таван хүн хоёр хоногийн турш хэл чимээгүй сураг тасарсан тул эрлийн ажиллагаа зохион байгуулахад хүрчээ. Иргэн Т /39 настай,эрэгтэй/ иргэн Д /39 настай,эмэгтэй/, Д /ой танван сартай охин /, А /59 настай, эмэгтэй/, Т /30 настай, эмэгтэй/, Д /20 настай, эрэгтэй /, Ш /30 настай, эрэгтэй/ нийт 7 хүн энэ сарын 20-ны өдрийн 18:00 цагт Завханаас Говь-Алтай аймаг орохооор гараад сураггүй болсон байна. Энэ тухай дуудлагыг арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн 21:38 цагт аймгийн Онцгой байдлын газарт өгсөн юм. Дуудлагын дагуу тус албаны долоон албан хаагч, машинтай эрэлд мордсон байна.
Харин арванхоёрдугаар сарын 22-ны 10:00 цагт иргэн Т /39 настай, эрэгтэй/ утсаар холбогдон \”Бид машинтайгаа төөрсөн, Завхан аймгийн Цагаанчулуут сумын төвөөс зүүн зүгт 50 орчим км-т шатахуунгүй болоод зогсчихоод байна” гэсэн мэдээллийг ар гэрийнхэндээ өгчээ. Тиймээс онцгой албаныхан төөрсөн иргэдэд 20 литр шатахуун хүргэж өгч, Цагаанчулуут сумын төвд хүргэж өгсөн байна.