Өчигдөрхөн Казахстан улсын Астана хотод болсон жүдо бөхийн тэмцээнд манай улсын жүдо бөхчүүд бахдам амжилт гарган дэлхийн шилдэг бөхчүүдийг ээлж дараалан унагасаар багийн төрөлд хүрэл медаль хүртэн ард түмнээ баярлуулсан. Тэгвэл Астана-2015 жүдогийн тэмцээний дуулиант дарагдан төдийлөн олны сонорт хүрч амжаагүй бас нэгэн бахдам сайхан амжилтыг мана улсын таеквондогийн шигшээ багийн баг тамирчид гаргажээ.
Монгол улсын шигшээ багийн тамирчид 2015 оны 8-р сарын 24-30-ны хооронд Болгар улсын Пловдив хотноо зохион байгуулагдсан Олон улсын таеквондогийн Дэлхийн аварга шалгаруулах 19 дэх удаагийн тэмцээнд амжилттай оролцжээ.
Тамирчин Ж.Баттулга оролцсон төрөлдөө алтан медаль, М.Мөнхжаргал мөнгөн медаль хүртсэн бол эмэгтэй баг тамирчид /Г.Уранбилэг, М.Мөнхжаргал, С.Будхүү, Ц.Дэлгэрцэцэг, Т.Ариунзаяа, Б.Отгонцэцэг/ алтан медаль, эрэгтэй баг тамирчид /Б.Мөнх-Оргил, Э.Энхтөр, Ж.Баттулга, Б.Даваажамц, Р.Сайханжаргал, А.Дөлгөөн нар/ мөнгөн медаль, хосен сүлийн төрөлд мөнгөн медаль /Б.Бишгарав, Х.Жандос, Б.Отгонбаяр, Ц.Галсантогтох/ хүртэж багийн дүнгээр Дэлхийн 81 орноос 2 алт 3 мөнгөн медалаар 4 байранд шалгарч бахдам сайхан амжилт гаргалаа.
Таеквондогийн улсын шигшээ багийн тамирчидаа спортын өндөр амжилт хүсье.
А.Гал
Эх сурвалж: Ugluu.mn