Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамба өнгөрөгч 12 дугаар сарын 31-ний өдөр эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гарчээ. Түүнийг 11 дүгээр сард АТГ-аас авлига авсан хэрэгт сэжиглэн шалгаж, улмаар ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид саатуулаад байсан юм. Экс сайдыг энэ сарын 4-ныг хүртэл 60 хоног баривчлан саатуулах байсан ч ийнхүү эрүүл мэндийн үалтгааны улмаас дөрөв хоногийн өмнө буюу оны өмнө гаргажээ. Одоо тэрбээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 500 сая төгрөгийн авлига авсан гэх хэрэг хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байна.
Нинж