Хичээлийн шинэ жилийн баярыг
тохиолдуулан УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү,
Засаг дарга Д.Пүрэвдаваа болон бусад албаны хүмүүс Баянзүрх, Налайх дүүргийн
I-II ангийн 10 мянган хүүхдийн төлөөлөл болох 100 гаруй хүүхдэд хичээлийн
хэрэгсэл, ширээний цаг гардууллаа.
2015-2016 оны хичээлийн шинэ жилд
Улаанбаатар хотын хэмжээнд 25000 орчим хүүхэд сургуулийн алтан босгоор алхаж
1-р ангид элсэн орж байна. Үүнээс Баянзүрх дүүрэгт таван мянга гаруй, Налайх дүүрэгт нэг мянга орчим хүүхэд 1-р ангид элсэн орж байгаа юм.