Улс төрийн намуудын боловсон хүчний томилгооны хувьд намдаа хандив өргөсөн, дарга нарын
\”цүнх”-ийг барьж гүйсэн, тэдэнд бялдуучилж долигносон, эсвэл дарга сайдын
хамаатан садан, хүргэн бэр, \”сайн дүү” байх нь ажилд томилох үндэслэл болохоос
биш ажлын туршлага, мэргэжил мэдлэгийн
ур чадвар, намдаа сэтгэл гаргаж ажилласан зэрэг нь албан томилгоонд огт
хамаардаггүй байдал ажиглагддаг.
Тийм ч учраас мэргэжил мэдлэгтэй, чадварлаг залуус мөнгөгүй, танилгүйн эрхээр
төрийн албанд ажиллаж чадахгүй гудамж \”метрлэх” нь энүүхэнд. Үүнээс болж олон
залуус нам дагахыг, дарга даамалд авлига өгч албан тушаалд очихыг илүүд үзэх
болсон нь нууц биш.
Ийм жишгийг өнөөгийн улс төрийн намууд нийгэмд бат суурьтай тогтоосон гэж
хэлж болох. Дээр нь тэртээх 25 жилийн өмнө ардчилалыг эхлүүлсэн \”эрхэмүүд”
өдгөө залуустаа өөрийн байр сууриа тавьж өгөхийн оронд тэднийг хавьчин
гадуурхаж, тэдэнд боломж олгохоос үргэлж татгалзах явдал бодит байдал дээр түгээмэл анзаарагддаг.
Харин Н.Энхбаяр даргатай МАХН-ын
хувьд намын түүх нь хэдийгээр эрх баригч бусад намуудтай харьцуулахад бага ч
гэлээ намынхаа төлөө тууштай ажиллаж ирсэн чадварлаг залуусаа шударгаар дэмжиж чаддаг гэдгээ харууллаа. Үүний нэг тод жишээ бол ШӨТХГ-ын даргаар
томилогдсон Д.Мөнхтөр юм.
Д.Мөнхтөрийн хувьд 1980-иад оны дунд үеийн залуу боловч хэдийнэ хоёр ч их
дээд сургууль төгсөж эрхзүйч, сэтгүүлч мэргэжил эзэмшжээ. Тэрбээр МАХН-ыг
Н.Энхбаяр дарга үүсгэн байгуулахаас эхлэн өнгөрсөн хугацаанд болсон бүхий л үйл
явдалд оролцон, намынхаа залуусыг удирдан манлайлаж ажиллаж байсан ажээ. Өнгөрсөн хугацаанд намын дарга нь яллагдаж, шорон
гянданд хоригдож, нам дотор нь хагарал
бутрал үүсэж байсан ч хоёргүй сэтгэлээр ажиллаж, өөрийн удирдсан холбоогоо
чадварлаг удирдаж, МАХН хүлээн
зөвшөөрөгдсөн, залуусын дуу хоолой болж
дуугарч, ажиллаж чаддаг шилдэг боловсон хүчний нэг юм байна. Түүнийг ШӨТХГ-ын
даргаар томилогдсон явдалыг МАХН-ынхан
\”нүдээ олсон” зүй ёсны томилгоо болж чадлаа хэмээн дуу нэгтэйгээр хүлээн
зөвшөөрч байгаа гэнэ.
Ямартай ч намынхаа залуусыг манлайлан амжилттай удирдаж байсан энэ залууг
ШӨХТГ хэмээх хэрэглэгчдийн төлөөх байгууллагыг хэрхэн удирдах вэ гэдгийг цаг
хугацаа харуулах л үлдлээ.
Ц.Мөнх