\”Саусгоби Сэндс” компани Монгол
Улсад 35.2 тэрбум төгрөгийн татвар төлөх ёстой. Шүүхийн шийдвэр ч төлөх ёстой
гэж гарсан. Гэвч тус компанийн зүгээс Монгол Улсад учруулсан хохирлоо хэзээ
төлж барагдуулах нь өнөөдөр ч тодорхойгүй байна.
Уг нь
\”шүүхийн шийдвэр өөрчлөгдөхгүй бол татварын торгуулийг төлөх үүргээ хүлээнэ”
хэмээн \”Саусгоби Сэндс” компанийн 4 дүгээр сарын сүүлээр гарсан тайланд
дурьдсан байдаг. Улмаар Монгол Улсын гурван ч шатны шүүх 35.2 тэрбум төгрөгийн
татварыг \”Саусгоби Сэндс” компани Монгол Улсад нөхөн төлөх ёстой гэсэн
шийдвэрийг гаргасан ч өнөөдрийг хүртэл ямар ч төлөлт хийгдсэнгүй.
Эндээс
шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажил тун хангалтгүй явагдаж байна гэж дүгнэж болохоор.
Мөн нөгөө талаас \”Саусгоби Сэндс” компани татвар төлөхийн оронд хугацаа хожиж,
УИХ дээр яригдаж буй \”Эдийн засгийн өршөөлийн хууль”-ийг хэрхэн батлагдахыг
хүлээж байж ч болох юм.
Хууль
батлагдаж, татварын өртэй байгууллагуудад өршөөл үзүүлж эхэлбэл хуулиас өмнө
төлөлт хийсэн байгууллагууд л хохирч үлдэх болно. Тиймээс ч хууль хэрхэн
батлагдахыг хүлээх, цаг хожих сонирхол дотоод болон гадаадын ихэнх
байгууллагуудад бий болоод байна.
Уг нь улсад
өртэй бол ямар нэгэн аргаар өр төлбөрөө барагдуулах л ёстой. Гэвч дөрвөн жил
нэг удаа эдийн засгийн өршөөлийн хууль батлагдачихаад байдаг учраас зарим
байгууллагуудад илүү зардал гаргаад байх шаардлага алга. Энэ жишгийг ч
\”Саусгоби Сэндс” компани дагахаар болсон байж болох л юм.
Улсын төсөв
алдагдалтай гарч, эдийн засаг хямарсан энэ үед албан байгууллагуудыг өршөөх нь
хэр оновчтой вэ. Мөн энэ завсраар улсад төлөгдөх ёстой хэдий хэр хөрөнгө
салхинд хийсэх вэ.
Ами