Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр УИХ-ийн гишүүн О. Баасанхүү, Ц.Нямдорж нар маргалдав. О.Баасанхүү “Ц.Нямдорж Монголын үндсэн хуулийг зөрчсөн. Би ярихгүй байгаа даралтыг чинь өсгөөд хэрэггүй. Өөрийг чинь амьд яваасай гэж хүсэж байна балай минь. Чамаар заалгахгүй. Чи зайлуулахгүй. Монголын хууль чиний араас явна. Чи бол Монголын төрийг бузарласан балай” гэв.
Харин УИХ-ын гишүүн Хууль зүйн дотоод хэргин сайд Ц.Нямдорж: Чулуун зэвсэгийн үеийн юм ярих нь холгүй байна зарим хүн. УИХ болон байнгын хорооны хурлаа удирдаж сурах хэрэгтэй. Нэг цадаггүй байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Сэтгэл мэдрэлийн эмнэлэг дээр үйл ажиллагаа явагдаж байгаа юм шиг, эрүүлжүүлэх дээр үйл ажиллагаа явагдаж байгаа юм шиг энэ хурал чинь болоод байна шүү дээ” гэв. Харин эх сурвалжуудын мэдээллэж байгаагаар О.Баасанхүү гишүүнийг Г.Занданшатар танхимаас авч гаргасан гэнэ.