УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгийн намтарт Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн\”хэрэг бүртгэгч\”-ээр ажиллаж байсан тухай дурьдсан байдаг. Тэгвэл сүүлийн үед цахим хуудсаар З.Баянсэлэнгэ сайдыг \”нотлох баримт устгаж байгаад ажлаа халагдсан\” гэх мэдээлэл цацагдах боллоо. Тэрээр 2003- 2006 онд Баянзүрх дүүрэгт нотариатчин, дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн албыг хашиж байсан бөгөөд нотлох баримт устгаснаас болоод ЦЕГ-ын даргын 49 тоот тушаалаар чөлөөлөгдөж байжээ.
Харин энэ тухай эрхэм сайд \”найздаа туслах гэж яваад л алдаж байсан\” хэмээн тайлбарлажээ.
Амар