– Г.Уянга, С.Ганбаатар нар залуусын мөрөөдлийг биелүүлэхгүй байхаар шийджээ-
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх хөрөнгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг 96.8 хувийн саналаар дэмжсэн.
Олон залуусын хүсэл зорилго болсон Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх тус хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ-ын гишүүн Г.Уянга, С.Ганбаатар нар эсэргүүцэж коноп дарсан нь нийгэмд ихээхэн бухимдал үүсгээд байна.Учир нь дээрх хуулийн төсөлд өөрчлөлт орсноор иргэд 8 хувийн зээлийг 5 хувь болгон бууруулж орон сууцны зээл авах боломжтой болно. Харамсалтай нь УИХ-ын зарим гишүүн ийнхүү эсэргүүцсэн нь иргэд, олон нийтийн цахим сүлжээгээр бухимдлаа илэрхийлэх, шүүмжлэлийн бай болоод байна.
Тухайлбал, цахим хэрэглэгчид \”Чингэлтэй дүүрэг, Дарханчуудад орон сууц хэрэггүй гэж үү. Г.Уянга, С.Ганбаатар нар тойрог руугаа зүглэх нүүргүй боллоо. Г.Уянга, С.Ганбаатар нар \”Залууст хайргүй” гэх зэрэг сэтгэгдлийг үлдээсэн байв.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 8 хувийн зээлээр 76000 айл орон сууцтай болж өндөр үр дүн гарсан байдаг. Дээрх зээлийн хүү буурч 5 хувь болсноор үүнээс илүү үр дүн гарна гэж хууль санаачлагчид үзэж байна. Харин С.Ганбаатар, Г.Уянга нарын энэхүү үйлдэл залуусын мөрөөдлийг үгүй хийхэд хүргэж байна.
А.Амар
Undesten.mn