Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 18. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны \”Галзууруулагч\” хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 09. Сумъяа гараг. Гоё хүүхэн одтой, Найман цагаан мэнгэтэй, шарагчин гахай өдөр. Өдрийн барилдлага: Үхэх.Шүтэн барилдлага: Авахуй. Өдрийн наран 8 цаг 29 минутад мандан, 17 цаг 21 минутад жаргана.
Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.