Өмнөд Солонгосын их хурлын гишүүн Ким Сонг Тэ өлсгөлөн зарласаар өнөөдрийн байдлаар 5 хонож байгаа юм байна. Түүнийг өнгөрсөн Бямба гаригт нэгэн үл таних этгээд нүүр рүү нь хүчтэй цохиж хүзүүг нь бага зэрэг гэмтээсэн бөгөөд өнөөгийн байдлаар түүнийг намынх нь гишүүд ээлжлэн хамгаалж байгаа ажээ.
Их хурлын гишүүн Ким Сонг Тэ нь экс ерөнхийлөгч И Мёнг Пак болон Пак Гын Хе нар харъяалагдаг намын гишүүн бөгөөд тэрээр өнөөгийн ерөнхийлөгч Мүн Че Ин-ийг олон нийтийн сүлжээг ашиглан, хууль бус бөгөөд төлбөртэйгээр эерэг мэдээлэл түгээж, улмаар сонгуульд ялсан хэргийг үнэн зөв, шударга шалгахыг шаардаж ийнхүү өлсгөлөн зарласан байна.
Ерөнхийлөгч Мүн Че Ин-ийн тухай эерэг мэдээллийг цахим хуудсанд дэмжиж, олон хүнд түгээсэн хүн нь эдүгээ баригдан шалгагдаж байгаа юм байна. Гэвч их хурлын гишүүн Ким Сонг Тэ нь энэхүү хэргийг түүний засгийн газар шударга шүүхгүй хэмээн үзэж байгаа ажээ.
WWW.MGLRADIO.COM