Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын Үйлчилгээний төвийн Супермаркетаас энэ сарын 18-ны өдөр “Талх чихэр” ХК-ийн “Нахиа” хэмээх жигнэмэл гурилан бүтээгдэхүүнийг худалдан авсан иргэний хоёр хүүхэд хордлогонд орсон тухай мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдээр гарсан. Энэ талаар нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тодруулахад “ Талх чихэр ХК-ний “Нахиа” хэмээх гурилан бүтээгдэхүүнээс хүүхэд хордлого авлаа гэсэн гомдол Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтыг газарт иржээ. Энэхүү гомдол мэдээллийн дагуу мэргэжлийн хяналтын байцаагчид “Нахиа” боорцогноос дээж шинжилгээ авсан байна. Одоогоор шинжилгээний хариу гараагүй байна. Шинжилгээний хариу гарсаны дараа хүүхдүүд “Нахиа” боорцогноос хордсон уу үгүй гэдэг тодорхой болно гэдгийг албаны хүмүүс хэлж байна.
Харин “Талх чихэр” ХК тухайн гомдол гаргасан иргэнийг байгууллагын нэр хүндэд халдсан гэсэн үндэслэлээр шүүхэд хандаж байгаа гэнэ.