Өнөөдөр аргын тооллын 2016 оны
Хоёрдугаар сарын 13. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны
\”Галзууруулагч\” хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн
тооллын шинийн 5. Санчир гараг. Гоё хүүхэн одтой, 9 улаан мэнгэтэй
хөхөгчин үхэр өдөр. Өдрийн барилдлага: Идэр. Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй. Өдрийн наран 7 цаг 54 минутад мандан, 18 цаг 01 минутад жаргана.
Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа
үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хултана жилтнээ сөрөг муу нөлөөтэй
тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз
гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх,
мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх,
мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх,
байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар,
туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун
зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал
арвидна хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Санхүүгийн бизнест томоохон хөрөнгө оруулалт хийвэл бүтэмжтэй байна.
Найз нөхдийнхөө зөвлөмжийг сайн сонс. Амьдралынхаа тогтсон хэвшмэл дэг
жаягийг эвдэхийн өмнө сайтар тунгаан бодохыг танд зөвлөе. Та олон
нийтийн анхаарлын төвд байхыг хүсэмжилнэ. Ямар ч байсан өөрийгөө лидер
гэдгийгээ харуулах хэрэгтэй. Та өөрийн бодит зүйлээ хараад хэнээс ч
харгалзахгүйгээр хийж чадна.
Үхэр (4/20-5/20)
Үдээс өмнө хувийн амьдралд хүндрэл бэрхшээл тохиолдох, хайртай хүндээ
урам хугарах эсвэл хамаатан садангууд, түншийн харилцаанд хагарал гарах
зэрэг асуудлууд үүсэж мэднэ. Эрсдэл дагуулсан үйл ажиллагаа явуулахгүй
байхыг сануулъя. Ялангуяа мөрийтэй тоглоомоос хол байхыг хичээ.
Өнөөдрийг гэр бүлийн хүрээнд амрах, тоглоом тоглох, цэвэр агаарт юм
бодонгоо ганцаар алхах зэргээр өнгөрүүлбэл таатай. Үдээс хойш
санамсаргүй тааламжтай мэдээ сонсох бололтой.
Хамтатгах (5/21-6/21)
Сарын сүүлээр зөрчилдөөн хямралт байдал үүсэж магадгүй. Та болон таны
дотнын хүний хооронд ор үндэсгүй хардалтын улмаас хар муу гүйнэ. Өөртөө
шүүмжлэлтэй хандаж яаран дүгнэлт хийхээс татгалз. Нөхцөл байдлыг эрүүл
ухаанаар үнэлж шаардлагатай дүгнэлтийг хий. Уран бүтээлчид энэ өдөр
авьяас билгээ харуулан хөдөлмөрлөж өнгөрөөх хэрэгтэй. Тэдний авьяас
билэг зүй ёсоор үнэлэгдэх болно.
Мэлхий (6/22-7/22)
Шинэчлэл, цэвэрлэгээ хийх, гэмшихэд таатай өдөр. Өнөөдөр та өрөвчхөн
сэтгэлтэй байна. Гэмшлийн нулимс унагааж, муудсан хүмүүстэйгээ эвлэрнэ.
Гэр бүл болоход хамгийн сайн өдрүүдийн нэг. Сүм хийдэд очиж нүглээ
наманчлах гэмших, уучлахад сайн.
Арслан (7/23-8/22)
Шинэ санаа, шинэ бүтээл, техникийн дэвшил, гэнэтийн ер бусын зүйл
сонирхдог хүмүүст амжилт ирнэ. Туршилт хийхээс бүү эмээ. Шинэ технологид
хөрөнгө оруулахаас бүү ай. Өнөөдрийн цагийн хуваарьдаа гэр бүлийн
уулзалтаа оруулахаа мартаж үл болно. Энэ ордныхон өнөөдөр анхаарлын төвд
байна. Сөргөлдөөнтэй байгаа хамтрагчдадаа ойрт, гэхдээ үүнийг ойрын
хугацаанд хийх хэрэгтэй.
Охин (8/23-9/22)
Олон жижиг хойшлуулшгүй аж ахуйн ажлуудтай тулгарна. Төлөвлөсөн
үдэшлэг, аялал, хамтарсан үйл ажиллагаанууд бүтэлгүйтнэ. Ажил хэрэгч
уулзалтууд тасалдах аюултай байна. Түншүүд шинэ мэдээлэл авч эргэлзэж
эхэлсэн бололтой. Байрандаа засвар хийж, тавилганынхаа байрыг өөрчил.
Бусдын санаа бодлыг бүү сонс. Хүний зовлон сонсох нь тийм ч таатай зүйл
биш.
Жинлүүр (9/23-10/22)
Элбэг дэлбэг ширээтэй, зугаа цэнгэлтэй чухал арга хэмжээ энэ ордныхны
гэр бүлд тохионо. Энэ нь төрсөн өдөр ч байж болно. Олон нийтийн ажил
зохион байгуулах, уран бүтээлийн эрэл хайгуул хийх, эрдэм шинжилгээний
ажилд ханцуй шамлан ор. Хувийн амьдралд эерэг өөрчлөлт гарч, амрагийн
харилцаа цоо шинээр сэргэх төлөвтэй. Гэр бүлийнхээ гишүүдэд анхаарал
халамж тавь.
Хилэнц (10/23-11/21)
Өнөөдөр нарны аймаг энэ ордонд үдээс өмнө байрлах бөгөөд түүнд сүү
өргөж нарнаас эерэг энергийг хангалттай сайн авах хэрэгтэй. Таны бодол
санаа үйлдэл хоёр зөрчилдсөнөөс болж хайрттайгаа харьцахад тийм ч амар
байхгүй бололтой. Өөрийнхөө бодит байдлыг үнэлж, түүнийгээ зөвөөр
ойлгуулж чадвал асуудлаа шийдвэрлэхэд илүү хялбар байх болно.
Нум (11/22-12/21)
Таны ажлын ачаалал өнөөдөр ч буурахгүй нь бололтой. Учир нь таныг хэт
найдвартай болохоор дарга удирдлага чинь итгэл үзүүлж байгаа болно.
Харин та өөрөө өөртөө зав чөлөө гаргахгүй бол стресст орж болзошгүй
байна. Хүүхдүүдтэйгээ харьцахад таатай. Сонирхолтой хөгжилтэй үйл
явдлууд, хайр дурлалд тэмүүлнэ. Гадаад үзэмжид ихээр татагдана. Энэ
өдрийн таатай хандлагыг орчин үеийн моодны хувцас гоёл худалдан авах,
имижээ өөрчлөхөд хандуул.
Матар (12/22-1/19)
Харилцан ойлголцох, нийтэч байх өдөр. Удирдлага эсвэл ажилтнуудтайгаа
хэл амаа ололцоход таатай байна. Танд мөнгө олох санал тавина. Эсвэл
бяцхан аятайхан бэлэг бэлэглэнэ. Төлөвлөгөө нь ажлын бэлтгэл байдал,
чиглэсэн зорилгодоо тэмүүлж байгаагаас хамаарч биелэлээ олох болохыг
санаж ажиллаарай. Хувийн амьдрал тогтвортой, найдвартай байна. Даатгал
эсвэл өв залгамжлах талаар сайн мэдээ сонсох магадлалтай. Удаан
хуримтлагдсан чухал асуудлыг шийдэхэд таатай үе.
Хумх (1/20-2/18)
Хайр дурлалын харьцаа чин сэтгэлийн, нийцтэй байна. Ойр дотны
хүмүүсийн хүрээнд байгалийн нөхцөлд амрах эсвэл урт хугацаатай хол явах,
аяллаар явах нь таны мэдрэлийн ядаргааг арилгана. Одууд өөрийн гэсэн
романтик холбоо тогтоохыг зөвлөж байна. Ганц бие хүмүүст жинхэнэ хайр
дурлалаа олох боломжийг хувь заяа бэлэглэж байна. Амьдралыг байгаагаар
нь хүлээн авч хайрла. Хайрттайгаа өнгөрүүлсэн хором бүрээс таашаал ав.
Загас (2/19-3/20)
Өнөөдөр таван цулын эрхтнээ цэвэрлэх, эм тан ууж эхлэхэд таатай байх
болно. Энэ ордныхон ерөнхийдөө бие эрхтэн нь сулрах хандлага байгаад л
байна. Үүнийг хурдан дарж авах хэрэгтэй бөгөөд даамжруулж болохгүйг
сана. Үдэш амралт, дуртай хоббидоо цаг гарга. Хайр сэтгэлийн фронт дээр
бүх зүйл хэвийн. Ганц бие энэ ордыхон романтик болзоо товлоход
тохиромжтой.