Ерөнхий сайд У.Хүрэлсүх тавдугаар сарын 23-26-ны өдрүүдэд Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумд оролцохоор төлөвлөж байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас яваагүй. Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболд ирэх долоо хоногт ОХУ-ыг зорихоор болжээ. Спикер зарим гишүүдийн хамт ОХУ-ын хууль тогтоох дээд байгууллага Олон улсын парламентын холбоотой хамтран зохион байгуулж байгаа хуралд оролцох юм байна.
Харин Ерөнхийлөгч Х.Баттулга Хятадыг зорихоор төлөвлөж буй. Ерөнхийлөгч БНХАУ-ыг зорьж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ээлжит хуралдаанд оролцоно. Энэ үеэр гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалт болно гэсэн хүлээлт бий. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирэх долдугаар сард ОХУ-д айчлахаар төлөвлөж байгаа ажээ.