• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 9 сарын 11
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Т.Ням-Очир: Сурагчдын жишиг меню-д сардаа нэг удаа дотор гэдсээр хоол өгөхөөр оруулсан

    Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна

    Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно

    Баян-Өлгий, Ховд аймагт шүлхий өвчний улмаас устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг шийдвэрлэлээ

    Зэрлэг амьтдын идэш тэжээлийн хомсдолоос үүдэж энэ онд самар түүж бэлтгэхийг хориглолоо

    Маргааш “Мянган морьтон” арга хэмжээ болно

    Энэ сарын 12-13-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ

    “Шатахууны нийлүүлэлтийн шок үргэлжлэхээр байна. Төсвийн зардлыг нэмбэл инфляцыг хөөргөж, урт хугацаандаа эдийн засгаа хохирооно”

    Алслагдсан анги, салбарт 5 жил ажилласан алба хаагч 30 сарын цалинтай тэнцэх урамшуулал авна

    Философич С.Молор-Эрдэнийг 30 хоног цагдан хорино

    Өмгөөлөгч нарынх нь гомдлыг хэрэгсэхгүй болгож, С.Молор-Эрдэнийг үргэлжүүлэн хорино

    Үндэсний аудитын газраас “COP17”-ын санхүүжилтийн зарцуулалт, үр дүнд аудит эхлүүллээ

  • Улс төр
    Б.Жаргалан: Шатахуун, цахилгаан, дулааны үнийн нэмэгдэлтэй холбоотой шок хараахан эхлээгүй байна

    М.Энхцэцэг: ЭХЯ хууль зөрчин говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний сонгон шалгаруулалтыг нууцаар зарласан

    Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

    Н.Учрал: Ирэх онд тэтгэвэр дунджаар 1,335,400 төгрөг болно

    Н.Учрал:Одоо 39 эмнэлэг барьж байна, үүн дээр шинээр 34 эмнэлэг барина

    Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмнэ

    Аудит: Засгийн газарт танах боломжтой зардлууд байна

    Л.Амар: 2027 оны төсөв баян айлын эрх хүүхэд шиг аашилж, байдгаа барж буйн жишээ юм

    Л.Гантөмөр: Маш олон асуудлыг Засгийн газар хөндөж байгаа ч асуудлуудаа шийдэх эр зориг алга байна

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    Трамп, Путин нар утсаар Украйны асуудлыг ярилцав

    Ираны дайны ялагч Бразил

    Ираны дайны ялагч Бразил

    Япон улс үерийн эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан хамгийн өндөр түвшний анхааруулга зарлалаа

    Мүүний шашны тэргүүн авлига, хээл хахуулийн хэргээр Өмнөд Солонгосын шүүхээс хоёр жилийн хорих ял сонслоо

    Балбын сургуулийн захирал 900 сурагчаа үерээс аварчээ

    Непалд болсон үерийн улмаас олон зууны хүний амь эрсэджээ

    Украиныг дроноор хангасан Их Британи улсад ОХУ хариу барина гэв

    ОХУ-ын шөнийн цохилтын улмаас Украины таван хүн амиа алджээ

    Бельгид байшин засварлаж байсан ажилчид зоорийн хананд нуусан их хэмжээний алт олжээ

  • Эрүүл мэнд
    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

    Европыг дайрсан агаарын хэт халалтын улмаас 1,300 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ мэдээлжээ

    Өргөн хэрэглээний эмнүүдийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ

    Транс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна

    ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт осолдсон иргэнд яаралтай тусламж үзүүлжээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Хиймэл оюун ухаан ойрын 10 жилд хүн төрөлхтнийг устгах магадлал 10 хувиас дээш байгааг анхаарууллаа

    Apple компани анхны эвхэгддэг iPhone-оо танилцууллаа

    “Гацуурт”-н Л.Чинбат автомашинаараа олон тооны адуу мөргөж, осол гаргажээ

    Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бээжинд яриад эхэлжээ

    Э.Болормаа: Засгийн газрын огцруулахгүй гэдэгт МАН-ын бүлэг 100 хувь санал нэгдээгүй

    Ж.Энхбаяр сайдыг бизнесийн эрх чөлөөний хаалгыг нээж өгсөн хэмээн “Засгийн газрын Хүндэт өргөмжлөл”-өөр шагнажээ

    С.Цэнгүүн: Анандбазар гэж хүн өчигдөр над руу залгаж дарамталлаа. Ийм муухай дээр үеийн арга барил чинь явахгүй

    Сахал Б.Эрдэнэбилэг эх орондоо иржээ

    Сахал Б.Эрдэнэбилэг эх орондоо иржээ

    Ядуусын хороололд амьдарч, цагийн ажлаар амьжиргаагаа залгуулдаг байсан Kim Muyeol жүжигчний сэтгэл хөдөлгөм түүх

No Result
View All Result

Дөрвөн Ойрад гэж хэн болох, хаанахын ямар угсаа гаралтай хүмүүс болох тухай

by
2016-02-20 12:39
in Ярилцлага
0
Дөрвөн Ойрад гэж хэн болох, хаанахын ямар угсаа гаралтай хүмүүс болох тухай
SHARETWEET

-Одоо дэлхийд хэр олон Ойрад монголчууд амьдардаг юм бол?

-Дэлхий даяар нийт 10 гаруй сая монгол туургатан, монгол хэлтэн хүмүүс байна. Үүн дотроо Ойрадын дотор багтаж, Ойрадын соёлыг хадгалан үлдсэн, эх түүх нь Ойрадтой салшгүй холбоотой нэг сая гаруй хүн байна гэдэг. Энэ ард түмэн өнөөдөр цагийн эрхээр гурван улсад хуваагдан Монголоос гадна Орос, Хятадад бөөнөөр амьдарч байна. Монгол улсын баруун аймгуудад болон тархмал байдлаар ойрад угсаатны 11 бүлгийн 400 мянга шахам хүн ам, Хятадын Шинжаан-Уйгарын ӨЗО-нд, бас Цинхай муж буюу Хөхнуурт, Өвөрмонголын Алшаа, Эзнэй гол, Хөлөнбуйрын Имин голд бөөнөөр байна. Оросын Халимагийн БНУ, Алтайн БНУ гээд. Алтайчууд 1940 он хүртэл БНОйрад улс гэж өөрсдийгөө нэрлэж байлаа. Ер нь тэгээд Тайвань, Америк, Европт энд тэнд буй монголчууд бол Ойрад монголчуудаас цааш нь явсан хүмүүс шүү дээ. Ойрад гэдэг соёлын дор олон зуун жил байсан түрэг гаралтай тэлэнгэд, хотон, тува улс аймгууд ч гэсэн өөрсдийгөө ойрадад хамаатуулдаг.

-Манай түүхчдийн бичсэн Монголын түүхийн иом бүтээлийг уншиж байхад түүх бидэнд ойртох тусам аль нэгийг нь гээж бичээд байжээ гэсэн бодол төрдөг. Хэсэг явж байгаад Өвөр Монголоо, дараа нь Ойрад Монголоо гэх мэт гээж бичсээр байгаад одоогийн Монголын өнөөгийн түүхэнд хүрдэг. Ойрадын түүхийг өдгөө хүртэл нарийвчлан сайн судлагдаагүй ч гэдэг…

– Ойрадын түүхийн ихэнх баримт сэлт нь хөрш хятад, оросод байна, тэнд ч бичигдсэн. Тэд үргэлжийн хүчтэй өрсөлдөгчөө гутаан доромжилж, бичиж, хэлдэг байжээ. Тэр нь бидэнд ирсэн гол сурвалж болж байна. Түүхчид сурвалжид тулгуурлаж судалгаа хийнэ. Түүнийг түүхчид үнэнд ойрхон баримт гэж үзэж болдоггүй, эсвэл түүнд итгээд ашиглаад байх ямар юм бэ дээ. Ийм олон шалтгаанаас болоод тулсан судалгаа хийгдэж чадаагүй л байна. Харин сүүлийн үед тод үсгийн сурвалжууд, шинэ олон баримт нээгдэж судалгааны түвшин дээшилж байна. Таны хэлдэг зөв. Манай түүх бичлэгт 1607 оноор Халимагийн, 1636 оноор Өвөрлөгчдийн болон Дээд монголын түүхийг, 1700-аад оноор Буриадын, 1755 оноор Ойрадын түүхийг зогсоогоод цааш нь зөвхөн Ар монголын түүхийг л бичдэг. Уг нь “Даяар монголын ариун голомт” утгаар нь бид бичиж, манай ард түмэн мэдэж байх ёстой л доо.

– Ойрадын түүхээс дэлгэрэнгүй ярих уу.

– Ойрадын түүх бол Монголын түүхийн нэг хэсэг нь. Өнөөгийн Монголчуудын дүр төрхийг бий болгосон хүн бол Чингис хаан. 1206 онд тархай бутархай байсан монгол аймгуудыг нэгтгэсний дараа Чингис хаан хэд хэдэн шинэчлэлийг хийж чадсан. Юуны өмнө овог, аймгийн хоорондын олон арван жилийн тэмцлийг алга хийсэн. Овог аймгуудыг өөр хооронд нь нийлүүлсэн, томыг нь задалсан. Энэ нь хоорондын тэмцлийг алга хийхэд их нөлөөлсөн байдаг. Чингис хаан хүн ардаа 95 мянгат болгож, зүүн, баруун, төв гэсэн гурван түмэн бий болгож засаг захиргааны томоохон шинэчлэл хийжээ. 1206 оны энэ үйл явдлаас хойш 20 жилийн дараа гэхэд засаг захиргааны шинэчлэлийн үр дүн шууд л мэдэгдэж шинэ дүр төрх бий болов. Бас гадагшаа дайн байлдаан хийж шинэ газар нутаг эзэмшин монголчуудаа тэнд аваачин суулгасан. Монгол угсаатан хилийн гадна оршин суух үндэс эндээс эхэлдэг.  1207 онд Монголын умард хэсгээр байх монгол аймгуудыг ахмад хүү Зүчээрээ толгойлуулсан цэрэг илгээж өөртөө элсүүлсэн. Хүн ам ихтэй, монгол аймгуудыг Их Монгол улсад нэгтгэсэн үйл явдалд Чингис хаан их сэтгэл хангалуун байжээ. Хори, түмэд, барга, булгачин зэрэг аймгуудын хамгийн том нь Ойрад аймаг байв. Ойрад тухайн үедээ монголын өндөрлөгийн улс төрийн тэмцэлд оролцдог аймаг байсан.

-“Нууц товчоо”-нд Ойрадын тухай гарч байдаг. Энэ нь тодорхой орон зайтай байсан гэсэн утга байх.

-Ойрадууд Их монгол улсдаа нэгдсэний дараа Монгол улс зүүн, баруун, төв, умард гэсэн дөрвөн түмнээс бүрдэж эхэлж байгаа юм. Умард түмний зонхилох хэсэг нь ойрадууд байв. Мэдээж, уламжлал ёсоор умардын бүх аймгуудад засаг захиргааны зохион байгуулалт хийсэн. Ажиглаад харахад 1206 онд овог аймгуудыг олон мянгат болгон хуваасан үйл явц буюу мянган мянгалсны дараа орж ирсэн болохоор ойрадууд нэг их хуваагдаагүй, бүхлээрээ үлджээ. 1400-аад оны түүхэнд \”Нууц товчоо”-нд гардаг, зөрчилдөөд байдаг хэрэйд, найман, тайчууд, жадран, мэргэд, татар, барлус, жалайр, мангад зэрэг алдартай тэр олон овог аймаг бүгд алга болсон байна. Тодруулбал монголын өндөрлөгт байхгүй, эсвэл овгийн хэмжээнд л үлдсэн байна. Энэ бол засаг захиргааны шинэчлэлийн үр дүн байсан. Бас зарим нэгийг нь бодлогоор гадагш хийсэн дайн, шинэ нутаг эзэмшилд явуулсан байх. Харин одоо Монголын эзэнт гүрний суурин дээр үүссэн олон улсад дээрх овгууд нэртэй устайгаа байж харагддаг. Яг биеэ даасан байдлаараа урианхай, ойрад хоёр л монгол нутагтаа үлдсэн байна. Зэлмэ, Сүбээдэй тэргүүтэй урианхайн ноёд Монголын төрд гайхамшигтай баатарлаг үйл бүтээсэн учраас урианхай аймгийг тараалгүй бүхлээр нь үлдээсэн. Бас хүн ам ихтэй нь нөлөөлсөн байх. Дангаар 7 мянган. Тэд зүүн, баруун, төвийн гурван түмэнд хуваагдсан боловч хүч нь сарниагүй.

-Ойрад түмний хүчирхэг болж, идэвхжсэн үе нь хэдийнээс юм бэ?

-Ойрадууд бас л урианхайчууд шиг монгол төрдөө чин үнэнчээр, шударга бүхний талд зогсож үлджээ. Чингис хаан, түүний залгамжлагчид ойрадын ноёдтой 3 үеийн турш худ ургийн холбоо тогтоож байсан ба 1400 оны үеэс ойрадууд улс төрийн амьдралд идэвхтэй оролцож эхэлжээ. Алтан ургийн ноёдын дотоод зөрчлөөс үүдэн тэд улс төрд орж ирсэн байдаг. Хувилай-Аригбөх, Хувилай-Хайду нарын ужиг тэмцэлд ойрадууд эсэргүүцэгчдийн гол бааз нь байж цэрэг гаргаж байсан. 1368 онд Тогоонтөмөр хаан Монгол нутагтаа хөөгдөж ирсэнээсээ хойш монголчууд 20-оод жил эргээд ноёрхлоо сэргээхийн тулд Мин улстай дайтаж байсан. Эцсийн эцэст Мин улс хүчирхэгжиж Умард Юань улс бууран доройтсон. Үүнтэй зэрэгцээд монгол ноёдын дунд хаан ширээний тэмцэл өрнөж эхэлжээ. Эхний зөрчил бол нэг талаас Тогоонтөмөр тэргүүтэй Хубилайн угсааны ноёд, нөгөө талаас эх нутаггаа байсан Аригбөх, Мөнхийн удмын ноёдын хооронд болж, дайтаж бие биенээ хорлодог болсон. Энэ үйл явцын дараа Монголын Элбэг хааны үед ойрадууд биеэ даах болж чинсан цолтой хүн удирдаж байв. Ингээд улс төрийн бутралд ойрадууд ороод ирж байгаа юм. Надад сонирхолтой нэг баримт бий. 1921 онд Монголын баруун аймгууд буюу ойрадуудын үлдэгдэлд Ардын Засгийн газраас явуулсан бичиг байна. Үүнд бид нэг цул байх ёстой гэсэн санааг илэрхийлээд Элбэг хаанаас болж бид салж сарнисан улс шүү гэсэн утгатай.

-Яагаад?

-Элбэг хааны үеийн нэгэн үйл явдал Монголын ихэнх сурвалж бичигт тэмдэглэгдсэн байдаг. Домог л юм даа. Түүнийг 2003 онд зохиосон “Монгол улсын түүх”-ийн 3-р ботьд дэлгэрэнгүй оруулжээ. Элбэг хаан нэг өдөр өөрийн түшмэл ойрадын Хутхай Таюутай анд явж байгаад туулайн цус цасан дээр дуссаныг хараад цас мэт цагаан өнгөт, цус мэт улаан хацарт гоо эхнэр байдаг болов уу гэж зарлиг болоход Хутхай Таюу хааны дүүгийн эхнэрийг зааж өгчээ. Зарим сурвалжид хүүгийнх нь хатан ч гэдэг. Ингээд Элбэг хаан дүүгээ алж хатныг нь авдаг. Хутхай таюу удалгүй хааны өргөөнд ирэхэд хааны хатан болсон Хун тайхуу эр нөхрийнхөө өшөөг авах гэж Хутхай таюуд архи өгч согтоогоод олбог дэвсгэр дээрээ чирч хэвтүүлээд, нүүрээ маажиж, үсээ тасалж хаанд элч илгээжээ. Хаан ирэхэд Хутхай таюу зугатаж. Хаан хөөсөнд Хутхай Таюу хааны эрхий хурууг тас харваж, хаан түүнийг хороож эртний ёсоор зооны арьсыг авчирж өгөхөд Хун тайхуу цус, тос хоёрыг хольж долоогоод эр нөхрийнхөө өшөөг авав гэж хэлжээ. Ингээд Элбэг хаан хууртсанаа мэдэж, үнэнч түшмэлээ хилсээр хороосондоо гэмшиж түүний хүү Батулад чинсан цол өгч \”Дөрвөн ойрадыг мэдэж яв” гэжээ. Ингээд Дөрвен Ойрад тусдаа гарав гэж бичсэн байна. Энэ үеэс Дөрвөд ойрад тусдаа гарч Зүүн монголтой улс төрийн тэмцэл хийж эхэлсэн дээ. Монгол аймгуудын салж бутрахад Мин улс гол тоглолт хийж эхэлсэн байдаг. Хооронд нь дайтуулсан. Жишээ нь, 1409 оны нэгэн байлдаанаар гарцаагүй ойрадууд ялахын цагт ойрадад тусалж байсан цэргээ татаад нөгөө талд нь тусалдаг. Хэн нэгнийг нь ялуулах сонирхол Мин улсад байгаагүй. Күнзийн сургаалд “Хоёр барсын ноцолдооныг уулан дээрээс харах сайхан” гэж байдаг шүү дээ. Яг л тийм бодлого явуулж байсан. Энэ үеэс Монголын улстөрийн амьдралд Зүүн Монгол, Ойрад гэсэн хоёр том бүтэц бий болжээ.

-Дөрвөн Ойрад гэдэг нь юунаас үүдэлтэй юм бэ?

-Түүхэнд дандаа Дөрвөн гэсэн тодотголтой гардаг. Тод бичгийн сурвалжид харь Дөрвөн Ойрад гэсэн байдаг. Энэ нь дөрвөн өөр ойрад гэсэн утгатай. Зүүн монголчууд алтан ургийн угсаа залгамжилсан ноёдоор тугаа хийсэн. Энд Чингисийн, тодруулбал Толуйн угсааныхан төр барина гэсэн дүрэмтэй. Харин Ойрад нь дөрвөн өөр угсаа залгамжлалтай, өөр өөр манлайлалтай аймгуудын холбоо. Тэд 4 субьектээс бүрдсэн чуулгантай бөгөөд нийлж байгаад чуулганы ахлагчийг тавина гэсэн үг. Дөрвөн Ойрадад алтан ураг шиг зөвшөөрөгдсөн угсаа залгамжлал байхгүй учраас анхнаасаа чуулганы системийг ашиглаж аль нэг хүчтэй, эрхтэй, чадалтайгаараа удирдуулдаг байжээ.

-Нэгдсэн монголын хаадын дотор ойрадын гэсэн тодотголтой хаад байдаг. Тийм ээ?

-Монголын 37 хааны дунд ойрад угсаатай хоёр ч хаан бий. Зүүн монгол, ойрад монгол хоёр дандаа тусдаа, хоорондоо дайнтай байсан гэж ойлгож болохгүй. Тэд нийлэхээрээ маш их хүчтэй болдог. Нэг үе хааныг зүүн монголоос, тайшийг ойрад монголоос сонгож байлаа. 1451-1454 оны хооронд хаан ширээнд сууж байсан ойрадын Эсэн хааны цагт 70 гаруй жил үргэлжилсэн хөрш Мин улсын довтолгоог зогсоосон. Эсэн хаан тайш байх цагт буюу 1449 онд Мин улсын Ин-зун хааныг олзолж байв. Нутагтаа авчираад хэдэн жил хонь хариулгаж, бас эр хүн гэдэг утгаар нь хайрлаж шивэгчинтэйгээ гэр бүл болгож байсан түүх бий. Монголчууд нэгдээд ирэхдээ хүчирхэг болдог нь бараг хууль юм шүү. Монголын түүхийг улируулж үзвэл эв нэгдэлгүйгээс болж дандаа алддаг байжээ.

-Ойрадын дотоод бүтэц, газар нутгийн тухайд тодруулаач.

-Ойрадын түүхийг схемчилж загварчлаад үзье. Ойрад гэдэг бол XIII зууны монгол язгуурын овог аймгуудын нэгэн нийлбэр. Өнөөдөр буй ойрадуудыг угсаатны бүлэг, овог хүртэл хөөгөөд үзвэл дотор нь язгуурын монгол овгууд л байна. Тухайлбал, тайчууд, таргад, баарин, булгадар, галзад, харнууд, шарнууд, чонос, махас, шарас, монголмууд гэх зэрэг. Ойрадуудыг бүхэлтгээд ойлговол үндсэн 5 том аймгаас бүрдэнэ. Нэг дэх нь Цорос, эднийг хожим Зүүнгар гэж нэрлэдэг болсон. Бас манж, хятад хэл бичгээр Өөлд гэж нэрлэнэ. Энэ нэр нэг хэсэг бүх ойрадыг нэрлэдэг нэр болж байсан. Хоёр дахь нь Дөрвөд. Язгуурын нирун 19 аймгийн нэг байсан тэд нэгэн цагт ойрадын гол аймаг болжээ. Дөрвөдүүд дотроо тайчууд, таргад, чонос, баяд зэрэг бага аймгуудыг багтаагаад ойрадыг бүрдүүлнэ. Дөрвөд, Цорос аймгийг дээр нэр нь гараад буй Эсэн хааны удмынхан захирч ирсэн. Цоросын угсаа залгамжлал гэж нэрлэж болно. Яагаад гэвэл Монголын улс төрийн өндөрлөгт Алтан урагтай өрсөлдөж ирсэн угсааны хүмүүс. Хархул, Баатар хунтайж, Галдан хаан, Цэвээнравдан, Галданцэрэн, далай хан Түмэндэлгэржав бүгд л энэ угсааны хүмүүс. Монголын баруун аймгийн дөрвөд, баяд, алтайн урианхай, захчин, өөлдүүдийг XX зууны эхэн хүртэл захирч энэ удмынхан захирч ирэв. Гурав дахъ нь хойдууд. Хойд бол ойрадын язгуур аймаг. Үндэс, суурь нь гэж болох. Дотроо 1 улз, баатуд, их мянган зэрэг баг отгуудаа багтаадаг. Ноёд нь их мянган овогтой. XVI зуунд тэд Дөрвөн ойрадын зүүн биеэр нутагтай байсан. 1530-аад оноос 1623 он хүртэл Зүүн монголоос бага сагыг нь тоочихгүйгээр 9 удаагийн том довтолгоо явагджээ. Энд Түмэдийн Алтан хан 2 удаа, Ордосын Хутагтай сэцэн 2 удаа, Халхын Түшээт хан 1 удаа, Засагт хан 1, Баруун халхын Алтан хан хэдэн удаа довтолжээ. Энэ бүгдийг голлон үүрсэн аймаг нь хойдууд. Одоо монголд хотгойд гэж аймаг байна. Тэр бол халхын Алтан ханд олзлогдсон хойд аймгийнхан болон халхын жалайр аймгийн дундаас үүссэн хүмүүс. Одоо овог, нэршил, зан заншлаас нь тодорхой харагддаг. Хойдууд голлох байр сууриа алдсан ч ойрадцаа нөлөөтэй хэвээр байсан. Хойдын Сайн хиа, Амарсанаа гэж бид мэднэ. Дөрөв дэх нь Торгууд- Дотроо хэрэйд, мэргэд, эрхтэн, цаатан, цоохор, хавчин, багуд буюу баяд гэдэг томоохон отгуудтай. Ноёдын нь гол угсаа нь хэрэйдийн Жаха хамбын хойчис. 1437 онд Тогоон тайшийг түшиж ирэхэд нь “тураг гөрөөс мэт чилгэр сайхан биетэй турхагууд” гэж нэрлэсэн нь Торгууд болжээ. Өнөөдөр ойрадууд дунд торгууд нь олон тоотой, бас олон газар үлдсэн дээ.Тав дахъ нь Хошууд. Хавт Хасарын угсааны ах дүү Арагтөмөр, Өрөгтөмөр хоёр өмч хөрөнгөө булаалдаж муудалцаад ах Өрөгтөмөр хамаг муу албат ялгаж өгсөн дүүдээ гомдож Ойрадын Тогоон тайшийг түшиж очиход өөрийн хүн ардаасаа нэмж нийлүүлж хошууд аймгийг байгуулсан түүхтэй.Тэгэхээр хошуудын ноёд бол Хавт Хасарын угсааныхан. Хошуудын алдартай ноёдоос Гүүш хан, Очирт цэцэн хан, Галдамаа баатар гээд олныг бид мэднэ.

– Таван ойрад түүхэнд дөрвөн гэж нэрлэгддэг нь бүтэцтэйгээ холбоотой юм байна.

– Ойрадууд түүхэндээ гурав эсвэл тав байж болохоор байсан. Гэсэн ч дөрвөн Ойрадаараа үлдсэн. Энэ нь чуулганы бүтэцтэй холбоотой юм. Дөрвөн Ойрадын нэгийг 10 отгоор бүрдүүлдэг байна. Нийтдээ 40 отог бүрдүүлж байж Дөрвөн Ойрад бүрддэг системтэй. Ойрадын чуулганы шийдвэрээр 1607-1630 онд Ижил мөрөнд торгууд, дөрвөдүүд оролцсон нэг хэсэг нь очсон. Бас Хөхнуурт 1637 онд хошууд голдуу ойрадууд очиж суусан даа. Бид Дээд монголчууд гэдэг. Тэдний дараа үндсэн нутагтаа үлдсэн аймгуудыг зохион байгуулаад бас дөрвөн ойрад бий болсон.

– Дөрвөн ойрадын чуулган хэзээ тогтсон систем билээ?

– Ихэнх судлаачид XIII зуунд гэдэг. Яг баттай бол 1437 онд тэргүүн Дөрвөн Ойрадын чуулган байгуулагдаж байв. Үндэслэн байгуулагч нь Тогоон тайш. Дээр хэлсэн Хутхай таюугийн хүү Батула чинсангийн ахмад хүү. Энэ чуулганыг тэргүүн Дөрвөн ойрад гэдэг. 1500-аад он хүртэл оршин тогтнож байсан. Алтайгаас зүүн тийш, Хангайн нурууны араар нутаглаж байв. Баруун тийш Моголистан  буюу  Цагаадайн  хойчсыг түрж хожим  Алтайн цаана нутагласан. Энэ нь 1500-аад оноос хойш. Үүний дараа дунд Дөрвөн ойрадын холбоо Хошууд аймгийн манлайлал дор байгуулагдаж байв. Улс терийн шалтгаанаар бүтэц бүрэлдэхүүн нь өөрчлөгдөж, газар нутаг нь багасаж, ихсэж байв. Харин 1636 онд сүүлийн дөрвөн Ойрадыг байгуулжээ.

-Сүүлийн чуулганы онцлог нь юу вэ?

– 1636 онд Дөрвөн Ойрадын холбоо дахин шинэ бүтэцтэйгээр байгуулагджээ. Зарим ойрадууд шинэ газар нутаг эзэмшиж Ижил, Хөхнуур нүүсэн. Зүүн монгол зүүн талаас нь, Хасаг, Киргиз баруунаас нь, Уйгар урд талаас нь байнга л дайн байлдаантай зуу гаруй жил болж туйлдсан байсан. Ойрадууд сэхэх хэрэгтэй болж, шинэ дайчин удирдагчидтай болсон доо. Сурвалжид \”Дөрвөн ойрад хөрөөн шүд, зараан үс хэвтээ (шиг) болов” гэж энэ үеийг хэлдэг. Цорос, дөрвөд хоёр зүүнгар, хошууд хойд хоёр баруунгар болсон. Хоёр гараас ээлжлэн чуулганыг удирдана. 1672 онд Галдан бошгот Зүүнгарын тайж болж, улсаа хаант улсын хэлбэрт аваачсан. Баруун гарт багтаж байсан хошуудын дийлэнх нь Хөхнуурт, торгуудын ихэнх нь Ижил мөрөнд очоод суусан учраас баруун гар суларсан байсан. Галдан дотоодод эрс шинэчлэл хийж 1676 онд Зүүнгар хаант улсыг байгуулжээ.

-Зүүнгарын хаант улсын бүтэц бүрэлдэхүүн нь гэвэл ямархуу дүр зураг гарах бол…

-Ер нь дэлхийн түүхийн гол бүтээлүүдэд монгол туургатны Хүннү, Их Монгол улс, Зүүнгар улс гэсэн хүчирхэг гурван улс байсан гэж тэмдэглэдэг. Зүүнгар улс 120-иод жил оршин тогтноход зургаан хаан суусан байдаг. Галданбошгот энэ улсыг үндэслэн байгуулахдаа олон шинэтгэлийн эхлэлийг тавьсан. Засаг захиргааны уламжлалт чуулганы бүтцийг алга болгоод нийт хүн ардаа анги, отог, шавь гэсэн бүтэцтэй болгожээ. Анги гэдэг нь язгууртай том ноёдын эзэмшил. Отог нь ихэнх хүн амыг хамрах бөгөөд шууд хааны захиргаанд байдаг, зайсан тушаалтан удирддаг нэгж. Жас нь сүм хийдийн хөгжлийг хангах нэгж.

-Дэлхийн түүхэнд бичигддэг монгол туургатны гурван том улсын нэг нь Зүүнгар улс гэлээ. Ингэтлээ хүчирхэгжих болсон учир шалтгаан гэвэл…

– Зүүнгар улс байгуулагдсан цагаасаа хойш өргөжин тэлсэн. Гадаад бодлогын хувьд Манж, Хаант Оростой зэрэгцэн орших гэрээ  байгуулсан.  Галдан  хаан  1676  оноос  хойш  Дорнод Туркменстан,  Киргиз,  Хасагийн  газар  нутаг,  хот  балгадыг өөрийн эрхшээлдээ оруулсан. Зүүнгар улс бий болонгуутаа томорсон гэсэн үг. Ид хүчирхэг байх үедээ 1688 онд Халхад довтолгоо хийж байсан нь олон учир шалтгаантай. Энэ нь Манж, Төвдийн хагалан бутаргах, тараан салгах бодлоготой холбоотой. Хятад, Өвөрмонголыг өөртөө багтаасан хүчирхэг улстай шууд нүүр тулж байлдана гэдэг бол Зүүнгар бяртай, аатай байсны илэрхийлэл гэлтэй. Галданбошготын дараагаар хаан суусан Цэвээнравдан, Галданцэрэн нарын үед Зүүнгар улс улам хүчирхэг болжээ. Дэлхийн түүхэнд тэмдэглэгдсэн нь үүнтэй холбоотой. Бүс нутагтаа бодлого тодорхойлогч болсон. Зүүнгар улс эдийн засгийн талаараа харьяанд байгаа улсуудаас татвар авдаг байж. Газар тариалан хүчтэй хөгжүүлсэн. Цэмбэ нэхдэг нэхмэл сүлжмэлийн үйлдвэр байгуулсан. Хөвөн тариалдаг, төмөр боловсруулдаг болсон. Оростой дайн хийж байхдаа оросын армид алба хааж байсан шведын мэргэжилтнүүдийг олзолж их буу цутгаж байв. Тиймдээ ч мандан бадралын ид үедээ байсан Манж Чин улстай зэрэгцэн оршиж Халх монголоос хойш 70 шахам жил эзлэгдэлгүй тэмцэв. Манжтай 1719-1733 он хүртэл байнгын дайн байлдаантай байв. Манжууд дийлээгүй. Бидэнд тэр цагт манжийн сайд нар хаандаа айлтгаж байсан айлтгалууд байна. Түүнд \”Зүүнгарыг эзлэх гэсэн дайнаас болоод улсын сан хөмрөг хоосорч дууслаа. Нэмэлт татвар гаргаад ч хүч хүрэхгүй байна” гэсэн утгатай. Зүүнгар ч гэсэн хэцүүдсэн. Зүүнгарын ар, баруун талд Хаант орос, Хасгууд байнга бэлчээр нутаг, баялагтай газрын төлөөх маргаан хийж л байсан. Сүүлдээ Манж-Зүүнгар 1739 онд хилийн хэлэлцээр байгуулж байлаа.

Мөн шашин соёлоо өндөр хэмжээнд хөгжүүлжээ. Номоо барлаж хэвлэдэг, цаас хийдэг. Тод үсгээ төрийн бичиг болгосон. Сүм хийдүүд монгол хэл дээр орчуулж, тод үсгээр бичсэн судар номоо хэрэглэдэг. Зүүнгар улс 1755 онд Манжид эзлэгдсэний дараа хасаг, киргиз, узбек, уйгарууд Манжтай тод үсгээр бичсэн албан захидлаар харилццаг байжээ. Энэ нь бүс нутагтаа соёлын асар том нөлөөтэй байсныг харуулж байна. Зүүнгар улсын талаар ярих юм их ээ. Дараа нь хүчирхэг тэр улс юуны улмаас унасан, хүн ард нь хэрхсэн тухай өгүүлье.

Доктор профессор На.Сүхбаатар /МУБИС-ийн ТНУС-ын Дэлхийн түүхийн тэнхмийн эрхлэгч
Ярилцсан Д.Оюунтуяа

ShareTweet

Related Posts

Б.Жаргалан: Шатахуун, цахилгаан, дулааны үнийн нэмэгдэлтэй холбоотой шок хараахан эхлээгүй байна
Улс төр

2026-09-10 20:54
Т.Ням-Очир: Сурагчдын жишиг меню-д сардаа нэг удаа дотор гэдсээр хоол өгөхөөр оруулсан
Нийгэм

2026-09-10 14:00
Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна
Нийгэм

Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно

2026-09-10 13:54
}

Шинэ мэдээ

Б.Жаргалан: Шатахуун, цахилгаан, дулааны үнийн нэмэгдэлтэй холбоотой шок хараахан эхлээгүй байна

Б.Жаргалан: Шатахуун, цахилгаан, дулааны үнийн нэмэгдэлтэй холбоотой шок хараахан эхлээгүй байна

by undesten
2026-09-10 20:54
0

Т.Ням-Очир: Сурагчдын жишиг меню-д сардаа нэг удаа дотор гэдсээр хоол өгөхөөр оруулсан

Т.Ням-Очир: Сурагчдын жишиг меню-д сардаа нэг удаа дотор гэдсээр хоол өгөхөөр оруулсан

by undesten
2026-09-10 14:00
0

Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна

Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно

by undesten
2026-09-10 13:54
0

Баян-Өлгий, Ховд аймагт шүлхий өвчний улмаас устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг шийдвэрлэлээ

Баян-Өлгий, Ховд аймагт шүлхий өвчний улмаас устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг шийдвэрлэлээ

by undesten
2026-09-10 12:00
0

Зэрлэг амьтдын идэш тэжээлийн хомсдолоос үүдэж энэ онд самар түүж бэлтгэхийг хориглолоо

Зэрлэг амьтдын идэш тэжээлийн хомсдолоос үүдэж энэ онд самар түүж бэлтгэхийг хориглолоо

by undesten
2026-09-10 11:54
0

Хиймэл оюун ухаан ойрын 10 жилд хүн төрөлхтнийг устгах магадлал 10 хувиас дээш байгааг анхаарууллаа

Хиймэл оюун ухаан ойрын 10 жилд хүн төрөлхтнийг устгах магадлал 10 хувиас дээш байгааг анхаарууллаа

by undesten
2026-09-10 11:47
0

Маргааш “Мянган морьтон” арга хэмжээ болно

Энэ сарын 12-13-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ

by undesten
2026-09-10 11:35
0

Трамп, Путин нар утсаар Украйны асуудлыг ярилцав

Трамп, Путин нар утсаар Украйны асуудлыг ярилцав

by undesten
2026-09-10 11:28
0

Apple компани анхны эвхэгддэг iPhone-оо танилцууллаа

Apple компани анхны эвхэгддэг iPhone-оо танилцууллаа

by undesten
2026-09-10 11:17
0

Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

by undesten
2026-09-09 13:03
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай