Японы парламентийн ойролцоох цэцэрлэгт тус оронд хоргилдог хар тамхиний навч ургасныг олсон талаар Gazeta иш татан ВВС-д мэдээлэжээ.
Зорчигч тохиолдлоор түүнийг олсон бөгөөд түүний дараа хориотой дөрвөн нахиаг суглан авч устгажээ. Тэдгээр нь хоёр сар орчим насжилттай байжээ. Хууль тогтоох байгууллагын нутаг дэвсгэр дээр хэрхэн ургасан нь тодорхойгүй байна.
Японы парламентийн албан ёсны төлөөлөгч хар тамхины ургамлын үрийг салхи эсвэл шувуу ачвирсан байж болно гэж хэллээ. Хэсэг хугацааны дараа парламентаас дахин албан ёсны төлөөлөл явуулж тус ургамал бүрэн устгагдсан эсэхийг нягтлан шалгах аж.
Японд хар тамхины ургамлыг хатуу хориглодог бөгөөд түүний маш өчүүхэн хэсгийг хадгалсны төлөө таван жил хүртэлх хугацаагаар хорих шийтгэлтэй байдаг байна.
Ц.Пүрэвдорж