Археологчид Ромд Леонардо да Винчийн бүтээл болох хамгийн эртний зургийг олжээ. Эрдэмтэд, Сэргэн мандалтын үеийн агуу их мастер 18 буюу 19 настай байх үедээ зурсан боловуу гэж үзэж байна.
Зураг дээр тэнгэрийн элч Гаврийлийн хэлбэрт өөрийн нүүрний дүрсээ оруулсан болов уу гэж Vesti иш татан Fox дээр мэдээлэжээ.
Урлаг судлаач болон мэргэжилтнүүд да Винчи Эрнесто-гийн ийм хэв маягийн бүтээлийг тохиолдлоор сонгоогүй гэж Солари үзэж байна.
“Тэрээр Ромын эртний медаль, зооснууд дээрх эртний Renaissance хөрөг зурсан уламжлалт дүрслэлээс эх санаагаа авч өөрийн бүтээлээ туурвисан болов уу”-гэж Солари тэмдэглэжээ.
“Би болон Леонарда 52 онд төрсөн,гэхдээ 1471 онд байсан тэнгэрийн элч Гавриила шиг өөрийгөө дүрсэлсэн”- гэж зурагны доод өнцөгт бичижээ.
Хөргийн цаашдын хувь заяаны талаар одоохондоо тодорхойгүй байна. Түүнийг Италийн төр засаг эсвэл хувийн цуглуулагчид худалдан авч болох юм. Гэхдээ Солари Да Винчийн бүтээл улс орныхоо хилийн дээсийг орхихгүй гэж итгэж байна.
Ц.Пүрэвдорж