Бямба гаригт Зимбабвегийн ерөнхийлөгч Эммерсон Мнангавийг хэн нэгэн алах оролдлого хийлээ. Төрийн тэргүүн гэмтээгүй талаар Reuters агентлагаас иш татан ТАСС мэдээлжээ.
“Тухайн явдал Булавайо хотод ерөхийлөгчийг цуглаанд оролцох үеэр болжээ. Одоо төрийн тэргүүн аюулгүй байдалд байна”-гэж ерөхийлөгчийн хэвлэлийн-нарийн бичгийн даргын үгийг тус агент иш татажээ.
Reuters-д мэдэгдсэнээр Стадионд Маннгагва үг хэлж байхад дэлбэрэлт болжээ. Бямба гаригт Эфиопын нийслал Аддис-Абебад иймэрхүү үйл явдал тохиолдсон байна. Үл мэдэгдэх хүмүүс тухайн улсын ерөнхий сайд Абиа Ахмедийг алахаар оролдсон байна.
Ц.Пүрэвдорж