Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын мэдээгээр 2016 оны гуравдугаар сарын 9-ний байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад 3.7 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 2.7 хувиар өссөн байна.
Махны дундаж үнэ: 2016 оны 3-р сарын 09-ний байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 10.4 хувь, үхрийн ястай махны үнэ 2.6 хувь, үхрийн цул махны үнэ 2.3 хувь, ямааны ястай махны үнэ 14.3 хувиар өсч, адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад хонины ястай махны үнэ 8.6 хувь, үхрийн ястай махны үнэ 0.4 хувь, үхрийн цул махны үнэ 0.1 хувь, ямааны ястай махны үнэ 6.7 хувиар өсч, адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. 2016 оны 3-р сарын 09-ний байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6065 төгрөг, үхрийн /ястай/ мах 7055 төгрөг, үхрийн цул мах 8490 төгрөг, адууны /ястай/ мах 4860 төгрөг, ямааны /ястай/ мах 4800 төгрөгийн үнэтэй байв.
Гурилын үнэ: 2016 оны 3-р сарын 09-ний байдлаар гурилын үнийг өмнөх сартай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2016 оны 3-р сарын 09-ний байдлаар цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 0.2 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2016 оны 3-р сарын 09-ний байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 3.8 хувь, луувангийн үнэ 5.0 хувь, манжингийн үнэ 2.0 хувь, сонгины үнэ 0.8 хувиар өсч, байцааны үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад төмсний үнэ 4.3 хувь, манжингийн үнэ 2.0 хувиар өсч, бусад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна.
Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2016 оны 3-р сарын 09-ний байдлаар сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 1.0 хувь, \”Элекстер\” сүүний үнэ 0.8 хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад \”Элекстер\” сүүний үнэ 0.5 хувиар буурч, бусад сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 0.4 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Нинж