Монгол Улсад одоо
хэнбугай нь ч итгэж зээл өгөхгүй. Тийм л нөхцөл байдал үүсчихээд байна. ОХУ-аас
1 тэрбум рубль, Хятадаас 1 тэрбум юань, Энэтхэгээс 1 тэрбум ам.доллар нэг
удаагийн үйлдлээр, сүүлийн үед илүү ойртож байгаа Японоос хоёр удаа зээл авч
басхүү Япон Улсад \”Самурай” бонд, \”Мазаалай” бонд, Хятад Улсад \”Дим Сам” бонд,
олон улсад \”Чингис” бонд, \”Хөгжлийн банкны бонд” гаргасан Монгол Улсын хамгийн
сүүлчийн гуйлга нь Энэтхэгийн 1 тэрбум ам.доллар байв уу гэтэл үгүй байв.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад айлчлаад буцахдаа сэтгэл хангалуун
буцаж, болоогүй Монголын эрх баригчдын гуйлтад үгүй гэж хэлээгүй учир 1 тэрбум
ам.доллар зээлэхээр болсон. Гэхдээ тухайн үеийнхээс Монголын нөхцөл байдал улам
дордсон учир олгох зээлийн нөхцөлдөө илүү анхаарсан. Хэдий тийм ч Энэтхэг Улс
өөр ямар ч орон итгэл үзүүлэхгүй болсон Монгол Улсын хамгийн сүүлчийн итгэл
найдвар нь байж зээл олгохоор болсон.
Тэгвэл Монгол Улсад банкны системээрээ
дэлхийд алдартай Швейцарь Улсын хамгийн том банк \”Credit Suisse” итгэл үзүүлж 250 сая ам.доллар зээлсэн
нь олон хүнийг эргэлзэхэд хүргэсэн. Энэхүү эргэлзээг тайлж, Монгол Улс зээл
авах чадамжтай гэдгийг таниулахаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр /3 сарын
16/ Монгол дахь Америкийн худалдааны танхимд Швейцариас банк Монгол Улсад 250
сая ам.доллар зээлсэн тухай хэлэв.
Хэдийгээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол дахь
АНУ-ын бизнес эрхлэгчид болон Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнуудад
энэ тухай хэлж, 250 сая ам.доллар 3 сарын 15-ний орой Засгийн газрын дансанд
орсон гэж хэлсэн ч энэхүү мөнгөний хүү болон эргэн төлөлтийн талаар нэг ч үг
унагасангүй.
Түүнчлэн дампуурах эрсдэлтэй орнуудын тоонд багтаж, зээлжих
зэрэглэл буурч эдийн засгийн хямралд өртөж, дээр дурдсан бондуудын хүү төлөгдөж
эхлэх 2017 оноос тун хүнд байдалд орох нь тодорхой Монгол Улсын санхүүгийн
нөхцөл байдлыг сайхнаар дүрсэлж, санаа зовохгүй байгаагаа харуулав. Эх сурвалжуудын үзэж буйгаар, Засгийн газар
дээрх мөнгөнөөс 70 сая гаруй ам.долларыг нь \”Хан Ресурс”-т өгч, үлдсэнийг нь
төсвийг нөхөх зэрэг өөрсдийн хэрэгцээнд ашиглах аж.
Мөн Монгол Улсыг ийм хүнд
байдалд орж, 2017 оноос өдөрт 100, 100 саяын хүү тооцуулах нөхцөл байдлыг
ухаарч байгаа ч Швейцарийн банк зээл олгосон нь Швейцарийн банкны оффшор дансанд
үүнээс их хэмжээний хөрөнгө нуугдаж байгаагаас болсон гэнэ.