\”…Юун баахан иргэний үнэмлэх вэ, барьцаанд тавьчихсан юм уу” гэж асууж магадгүй. Тэгвэл энэ үнэмлэхүүд бүгд \”Төрийн ордон”-д нэвтрээд гарахдаа мартсан хүмүүсийнх. Төрийн ордонд иргэний үнэмлэхээ үзүүлж, бас ч үгүй барьцаалж байж нэвтэрдэг журамтай. Харин гарах үедээ үнэмлэхээ авахаа мартсанаас болоод л иргэдийн үнэмлэх ийнхүү хураагджээ.
Энэ үнэмлэхүүд дунд МУГЖ н.Баттулга буюу Аглуугийнх ч харагдав. Тэгвэл төрийн ордны хамгаалалтын албан эдгээр цугларсан үнэмлэхүүдийг нэгтгэж, Засгийн газрын 11-11 төвд өгсөн гэнэ. Тэгэхээр Төрийн ордонд нэвтрээд дараа нь үнэмлэхээ мартсан иргэд 11-11 төвөөс очиж авах боломжтой юм байна.
Б.Нара
www.ugluu.mn