ХУД-ийн 19-ийн Үйлчилгээний төвийн урд зам дээр бага насны хүүхэд дайрч, амь насанд нь хүрсэн хэрэг гарлаа. Ослын эргэн тойронд байсан иргэдийн мэдээллэж буйгаар жолооч хөдөлгөөнд оролцож байхдаа гар утсаараа ярьж байсан учраас ийн осол гаргасан гэв.
Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д \”Жолооч гарны оролцоогүйгээр ашиглах боломжгүй телефон утсыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед хэрэглэх\” гэж заасан байдаг.
Тиймээс замын хөдөлгөөнд оролцох үед утсаар ярих зайлшгүй шаардлага гарвал зөвхөн чихэвч хэрэглэх, тээврийн хэрэгслээ зогсоосон үедээ гар утсаа ашиглахыг анхааруулж байна.
Эх сурвалж: Wikimon.mn