УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригт өнгөрөгч амралтын өдөр уралдаанд
орох үеэр осолдож, тэмцээн зохион байгуулагчдыг сандаргаад авсан. Ер нь түүний
осолдсон мэдээг сонссон бүгд л санаа нь зовнисон байх. Төрийн сайд хүний амь
нас, эрүүл мэнд нь төрийнх байдаг гэдэг. Тиймээс л М.Зоригт сайдыг дахин ийм
болчимгүй үйлдэл гаргахгүй байхыг цахим хуудсаар анхааруулж байлаа. \”Ээж нь ч
ихэд санаа нь зовсон” гэдгийг тэрээр өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлж
байсан.
Тэгвэл сайд өөрийн \”хайртай” төмөр
хүлгээсээ салсан тухай дөнгөж сая мэдээллээ. Тодруулбал тэрээр \”Орой угааж
цэвэрлээд, өглөө аваачаад тушаачихлаа” хэмээн жиргэсэн байна. Амийг нь авч одох
шахсан эдэд юундаа ч харамсах билээ дээ.
Шар хүү